О.Цогтгэрэл: Л.Энх-Амгалан сайд уучлалт гуйх байх гэж бодож байна

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 41 минутын өмнө

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гишүүд итгэл үнэмшлээрээ бүгд байр сууриа нэгтгээд асуудалд хандаж байгаа. Нэгдмэл байр суурьтай оролцох тухай намын улс төрийн зөвлөлийн шийдвэр бий.

Энэ асуудлуудыг хууль дүрмийн хэмжээнд ярихаар бол зохих газрууд нь ярих биз гэж бодож байна. Дахин давтаж хэлье. Надтай холбоотой худал, хулгайн асуудал өдөр бүр гарах нь ээ. Одоо надтай холбоотойгоор 10, 20 жилийн өмнөх байгууллагууд янз бүрийн юм гаргаж ирнэ. Олон нийтийг тэр тусмаа манай Ардчилсан намын гишүүд, дэмжигчдэд маш болгоомжтой хандахыг хүсье.

Надад худал хулгайн албан тушаалын асуудал огтхон ч байхгүй гэдгийг би энэ удаагийн хурлаар тодотгож хэлнэ. Цаашид ийм мэдээлэл өгөөд байх төвөгтэй байна. Чимээгүй өнгөрөөхөөр зөвшөөрсөн, хариулт байхгүй мэт болоод байдаг юм байна.

Чимээтэй байна гээд хариулт өгөөд байх нь ч төвөгтэй байдаг юм байна. Цаашид би ийм зүйлд цензуртэй хандана гэдгээ хэлэх гэсэн юм.

-Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд 3 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт авсан нь шилэн дансаар ил болчихоод байхад танай гишүүдийн зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлсэн үү?

-Манай намаас байр сууриа илэрхийлж байгаа. Ерөнхий сайд нэг ч төгрөг аваагүй гэж байсан. Боловсролын сайд нь тэгж хэлсэн. Хаана байна. Авчихсан л байсан. Баримт нотолгоо харуулж байна.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан гэдэг хүнийг би хувьдаа хүндэлж явдаг байсан. Баримт нотолгоотой зүйл ярьдаг гэж боддог. Гэтэл ямар ч баримт нотолгоогүй зүйл ярьж мөнгө авсан л гэж байна. Тэр мөнгө шилжүүлсэн баримтыг нь гаргаад ир л дээ. Байхгүй юм чинь юугаа гаргаж ирэх вэ дээ. Ингэж улаан цайм хүнийг гүтгээд яваад байж болохгүй.

Би хувьдаа аль болох нээлттэй байж, хэвлэлийнхэнд мэдээллээ өгч байя гэж бодож байгаа. Л.Энх-Амгалан сайд өөрөө уучлалт гуйна байх гэж бодож байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна