Өнөөдрийн зохицуулалтаар иргэний амьдран суух зориулалттай орон сууцыг орон нутагт тоо харгалзахгүй, нийслэлд 2 ширхэгийг татвараас чөлөөлдөг атлаа бүх автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс татвар /0.6-2.0 хувь/ ногдуулж байна.
Хэдхэн жилийн өмнө автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэдэг шинэ үзэгдэл байсан бол өнөөдөр иргэний ахуйн хэрэглээний зайлшгүй зүйлийн нэг болж орон сууцны салшгүй нэг хэсэг болон хөгжиж байна.
Олон улсын татварын тогтолцоонд иргэний ахуйн хэрэглээний үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулалтын зориулалттай хөрөнгөөс ялгамжтай татвар авах, татвараас чөлөөлөх зарчим үйлчилдэг.
Иймд иргэний өмчлөлийн автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс нэгийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан 2026.09.11 өдрөөс эхлэн https://d.parliament.mn/ цахим хуудсаар иргэдээс санал авч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна