БАЛБЫН ХӨРСНИЙ НУРАЛТ: Гамшгийн бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Х.Батсайхан
1 цаг 39 минутын өмнө

Хималайн нурууны Хятад, Балбын хэсэгт мөнх цэвдэг хайлснаас үүдпэлтэй хөрсний нуралт, үерийн гамшиг өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр болж, 1300 гаруй хүний амь нас хохирсон. Тэгвэл яг үүнтэй төстэй байгалийн гамшиг өчигдөр Балбын Горха мужид болжээ.

Гамшигт өртсөн газар нь нийслэл Катманду хотоос баруун зүгт 100 орчим км зайтай бөгөөд цэвдгийн хайлалтаас үүдэлтэй хөрсний гулгалт Буди Гандаки голын голдрил дагуу явагдсанаас сав дагуу орших барилга байгууламжийг сүйтгэн, хүний амь нас үрэгдэж, сураггүй алга болсон байна.

Таван хүн сураггүй алга болсны дотор Казахстаны гурван жуулчин байсан гэсэн мэдээлэл байна.  


Хөрсний нуралтын эхнийх нь явж өнгөрсний дараа тус хавцлын доод хэсэгт орших Тришули голын дагуух айл рөхийг нисдэг тэргээр яаралтай нүүлгэн шилжүүлж байгаа аж.

Албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр, Будхи Гандаки голын дагуу болсон гамшигт 12 барилга байшин, хоёр гүүр өртөж, усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлж байсан ажилчдын хуаран мөн сүйджээ.

341 МВт хүчин чадалтай «Будхи-Гандаки» УЦС нь голын дагуух Саллерид баригдаж байгаа бөгөөд энэ хэсэг нь гамшгийн өндөр эрсдэлтэй бүсэд тооцогдож байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна