Ж.Золжаргал: Ногдол ашгаа баялгийн сандаа авмаар байна

Х.Есү
2 цаг 5 минутын өмнө

Оюу толгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр, "Баялгийн сандаа ногдол ашгаа оруулаад хуулийнхаа дагуу ажиллавал хялбар санагдаж байна. Ногдол ашиг хуримтлалын сан руугаа ороод тэндээсээ иргэдийн нэр дээр ирээдүйд байр орон сууц, эрүүл мэнд гээд олон зүйлд зарцуулах боломжтой. 

Дахиад иргэдээс асуугаад янз бүр болох хэрэг байгаа юм болов уу даа. Ногдол ашгийг цуглуулж бүтээн байгуулалт хийнэ гэдэг үлгэр. Хүмүүс үүнд итгэхээ больсон шүү дээ. Нэг хүн гарч ирээд идэж уусан юм болно л гэж бодоод байх шиг байна. Баялгийн сангийн дансандаа авмаар байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна