Г.Лувсанжамц: Иргэдээс санал авч байгаа нь Рио Тинтод шахалт үзүүлж байгаа хэлбэр байх

Х.Есү
1 цаг 39 минутын өмнө

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Би төсвийн урсгал зардлуудыг хэмнэх заалтыг дэмжиж байгаа. Нөгөө талдаа хуулиараа үндэсний баялгийн сандаа ногдол ашиг ороод явах ёстой. Иргэдээс санал авч байгааг нь дэмжиж байна. Гэхдээ саналд шууд бэлнээр авъя гэсэн санал байхгүй байна лээ. 

Юуны өмнө ногдол ашиг маань баталгаажаагүй байгаа гэдгийг сайн дурьдах ёстой. Хэлэлцээр үргэлжилж байгаа. Иргэдээс санал авч байгаа нь Рио Тинтод шахалт үзүүлж байгаа хэлбэр байх" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна