ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарыг цагаатгасан шийдвэр хүчин төгөлдөр боллоо

Zuv.mn
1 цаг 32 минутын өмнө

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг прокурор эсэргүүцэл бичиж Улсын дээд шүүхэд хандсан ч хэлэлцэхээс татгалзаж шийдэрлэжээ. Ингэснээр цагаатгасан шийдвэр хүчин төгөлдөр боллоо.  

Нийслэлийн прокурорын газраас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар анхан шатны шүүхээс Д.Нямхүүд холбогдох хэргийг цагаатгаж байсан бол Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тиймээс прокуророос анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд хандаад байсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна