Б.Жавхлан: Ногдол ашгийг төсөвтэй хутгаж, урсгал зардал руу оруулж болохгүй

Х.Есү
1 цаг 51 минутын өмнө

Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал дээр гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. Бид сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр, "Оюутолгойн ногдол ашиг үнэхээр дараа жил хуваарилагдахаар бол сайн хэрэг. Ногдол ашиг Баялгийн сан руу орно. Баялгийн сан дотроо гурав хуваагдаж байгаа шүү дээ. Нөгөөх нь хуримтлалын сангаар дамжуулж УИХ дээр яригдсан, жагсаалт гарсан онц шаардлагатай мега төслүүдийг санхүүжүүлнэ гэж их хурал дээр шийддэг зохицуулалттай. 

Хэрвээ энэ ногдол ашгийг иргэдийн данс руу шууд хийдэг больё гэвэл Баялгийн сангийн хуулийг дахин эргэн харж, их хурал дээр яригдах асуудал. Одоогоор тэр асуудал хөндөгдөөгүй байгаа учраас тийм гарц байхгүй гэсэн үг. 

Ногдол ашиг гэдэг бол нэг удаагийн орлого. Үүнийг төсөвтэй хутгаж, урсгал зардал руу оруулж болохгүй" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна