УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаас Оюутолгойн ногдол ашиг болон цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Баялгийн сангийн тухай хууль дээр чинь нийт стратегийн ордоос Монгол Улсын 34 хувь эзэмшиж байгаа бол түүний ногдол ашгийг иргэдийн баялгийн санд хуримтлуулна гээд заачихсан байгаа. Ногдол ашгийг иргэддээ биш ашигтай, ашиггүй нь тодорхой бус төслүүдэд зарцуулахыг дэмжихгүй. Засгийн газрын оруулж байгаа зүйлийг манай бүлэг дэмжихгүй.
Ард түмний санал асуулга аль талдаа гарахыг мэдэхгүй байгаа үед шууд хуваарилалт хийнэ гэдэг бол өрөөсгөл. Хэрвээ үнэхээр ард түмнээ сонсох гэж байгаа юм бол санал асуулга дууссаны дараа Засгийн газар төсвөө шийдэх хэрэгтэй. Логикийн зөрчилтэй л байна. Бүх бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдсэн энэ үед иргэдээ татвар торгуулиар нэмж дарамтална гэдэг бол харгислал.
Бензиний үнэ өслөө л бол бүх суурь инфляцийг өдөөдөг. Цаасан дээрх тоо амьдрал дээрх байдал чинь өөр байна шүү дээ. Эрх баригч нар ард түмэнтэйгээ хамт баймаар байна. Мөнгө төгрөг олоод ирэхээрээ иргэдийн амьдралд өгөөжтэй зүйл рүү биш дахиад л өөр ашиг ашиггүй нь мэдэгдэхгүй төслүүд рүү оруулна гэдэг бол энэ цаг үеийн оновчтой шийдвэр биш" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
162.4.128.40
ulsej uheh gej baigaa yum shig 840hen Myangan tugregnees bolj hasaguudad amaa asuulgaj baigaa daa Sanaa zovohgui baina uu?
Хариулах