Л.Энх-Амгалан: 800 тэрбумаар chromebook авна гэх тэнгэрийн тоо хаанаас гараад ирснийг мэдэхгүй

Х.Есү
2 цаг 49 минутын өмнө

Боловсролын сайд Л.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

Тэрбээр, "Хөдөө орон нутагт байгаа төрийн өмчийн 780 сургууль дээр цахим шилжилт хийх шаардлагатай. Нэг компьютерийн цаана 12 хүүхэд байна. Сурагчдад 800 тэрбумаар компьютер авч өгөх мөнгө төсөв дээр байхгүй. Ерөөсөө худалдаж авахгүйгээр түрээслэх байдлаар шийднэ. 800 тэрбумаар chromebook авна гэх тэнгэрийн тоо хаанаас гараад ирснийг мэдэхгүй.

Өнөөдөр ганцхан компьютер нийлүүлэх гэдэг асуудал биш наадхыг чинь дагаад цахим сургалтын асуудал байна шүү дээ. Хаана амьдарч суралцаж байгаагаасаа үл хамааран Монголын хамгийн сайн багш нараар хичээл заалгах боломж гарч байна. Үүнээсм өөр хоцрогдлыг арилгах шийдэл байхгүй. 

Хамгийн харамсалтай нь 2027 оны төсөв дээр байхгүй тоо гаргаж ирж байна. Энэ жил 150 тэрбум төгрөгөөр 100 мянга гаруй Chromebook, 25 мянган ухаалаг самбар авах гэж байна.Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байгаа хоёрхон сургууль бий. Эдгээр сургуулийг арваннэгдүгээр сардаа багтаан хоёр ээлжээр хичээллэдэг болгохоор ажиллаж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна