Б.Дэлгэрсайхан: Намайг хүнд гэмт хэрэгтэй холбогдуулж гүтгэж байна

Х.Есү
2 цаг 0 минутын өмнө

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай холбоотой мэдээлэл цахим орчинд цацагдсан. Уг асуудалтай холбогдуулан өөрөөс нь тодрууллаа. 

Тэрбээр, "Намайг гүнд гэмт хэрэгтэй холбогдуулж гүтгэсэн гэдгээр би энэ хүнд эрүүгийн хэрэг үүсгэнэ. Надтай холбож яриад байгаа асуудал бол аль 2-3 жилийн өмнө БНХАУ-ын Бээжингийн арбитрийн шүүх дээр хоёр удаа ялсан. Монголд шүүхийн шийдвэр гарахаар түүнийг үндэслэж ялсан мэтээр буруу тархи угаалт хийж байна. Монголын шүүхийн шийдвэрийг арбитрийн шүүх нээх харгалзаад байдаг юм биш. 

Тэр чинь хуультай дүрэмтэй улс. Хамгийн гол зүйл бол энэ мөнгө Монгол улсад орж ирээгүй юм байна гэдэг бичиг баримт. Та нар Монгол банкнаас асуугаад олоод тогтоогоорой. Баримттай байх ёстой. 

Энэ яригдаад байгаа газарт бүх бүтээн байгуулалтуудыг би өөрийнхөө мөнгөөр хийсэн. Үүнийгээ хаана ч бардам хэлнэ. Тиймээс энэ "Болд төмөр ерөө гол" ХХК 100 хувь миний компани. Хятадын шүүх манай улсын иргэн мөнгийг нь аваад луйвардсан юм байна гээд баримтаар нь гаргаад өгчихсөн. Энэ мөнгө цаашаа хэнээр дамжиж гарсан гэх мэт бүх баримт арбитр дээр байгаа. 

Би бүх асуудлыг баримттай ярина. Би хэнийг ч гүтгэхгүй. Энэ улс хуультай шүү. Их дарваганаж байж шоронд оров. Монголд ирээд учраа ол гэж хэлмээр байна. 

Энэ чинь 20 жил болж байгаа асуудал. 20 жил мөнгөө өгчхөөд дуугай суух уу? Би бүхэл бүтэн тэрбум доллар Хятадаас хулхидаад авчихсан бол сайд дарга хийх үү. Монголын төрийг ингэж доромжилж болохгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.133.76.46
    28 минутын өмнө

    Энэ яг өөрийн хөрөнгөө босгооч муу луйварчин.

    Хариулах
  • 59.153.114.148
    10 минутын өмнө

    Ойлгомжтой ярилаа бацааныг байринд нь тавь

    Хариулах
  • 192.82.92.140
    35 минутын өмнө

    Заваан өвгөн. Олон улсад Монголын нэрийг битгий баасд. Чи л чухам гэмгүй байхдаа п**** чинь

    Хариулах