Бразилын хойд нутгийн Амазонас мужийн шоронгийн хоригдлуудын дунд зодоон болсны улмаас ойролцоогоор 56 хүн амиа алдсан бөгөөд тэдний зарим нь толгойгоо тасдуулж, зарим нь цавчуулж үхсэн байна. Энэ үймээн нь Бразилын шоронд 1992 оноос хойш гараагүй аймшигт хэрэг юм.
Бразилын гэмт хэргийн хамгийн том хоёр бүлэглэл уг шорон болон тус улсын хойд нутаг дахь хар тамхи зөөдөг замыг хянахтай холбоотой зөрчлийн улмаас зодоон үүсгэсэн нь бослого үймээн болон хувирчээ. Амазонас мужийн эрх баригчид 60 хүн амиа алдсан гэсэн боловч даваа гарагт Олон нийтийн аюулгүй байдлын яам 56 хүн амиа алдсан гэж тодруулжээ.
Уг хэрэгтэй холбоотой бичлэгийг цагдаагийхан олж нийтэд дэлгэсэн байна.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна