​Анжелина Жолигийн залгамж халааг охин нь авчээ

2017/01/03
Холливуудын хамгийн сайхан бүсгүй гэгддэг жүжигчин Анжелина Жоли нөхөр Брэд Питээсээ өнгөрөгч есдүгээр сард албан ёсоор салсан билээ. Алдарт хосууд зургаан хүүхэдтэй бөгөөд Жоли хүүхдүүдээ харах эрхийг шүүхээр олж авсан юм. Жүжигчин бүсгүй өчигдөр гурван хүүхдээ дагуулан дэлгүүр хэсч байхдаа папарациудын дуранд өртжээ.





Хэзээний л сайхан төрхөөрөө хүн бүрийг татдаг байсан Жолигийн эрин үе дуусч түүний охин Вивиэннэ Жоли Питт залгамж халааг нь авч эхэлжээ. Учир нь охин ердөө найман настай боловч ээжээсээ дутахааргүй үзэсгэлэнтэй болж буй ажээ. Тэрээр 2014 онд “Maleficent ” кинонд ээжтэйгээ хамт тоглосон юм.







А.Хатангоо

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна