АН-ын даргын сунгаа ид дундаа явагдаж буй. Тус намын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Говь-Алтай аймагт намынхаа гишүүд дэмжигчидтэй уулзах үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалыг эсэргүүцэж буй УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг нэлээд шүүмжилжээ. Тэрбээр "Өнөөдөр магадгүй Эрдэнэтийн 49 хувийг ярьж байна. Тэр 49 хувь дээр улайрч байгаа Ц.Нямдорж гэдэг нөхөр Эрдэнэтийн 51 хувь дээр яаж тоглосон гэдгийг би өнөөдөр ганцхан жишээгээр хэлье. Н.Анхбаяр гэдэг залуу 2003-2006 онд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад Эрдэнэтэд 2.5 тэрбум төгрөгний "шахаа" хийсэн байдаг. Одоо Ц.Нямдорж гэдэг хүн өөрөө цэвэр ариун энхийн цагаан тагтаа болчихсон юм яриад явж байна. Өөрөөр хэлбэл тэр 51 хувь дээр тухайн үеийнхэн яаж тоглож хэдэн тэрбум төгрөгний бэлгэвч, 00 цаасыг Эрдэнэтэд шахсан байдаг. Надад өнөөдөр бүх баримт нь бий. Өнөөдөр үүнийг яагаад ярихгүй байгаа юм бэ” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн байна. Түүний ярианд нэр дурдагдсан Н.Анхбаяр гэгч нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүү юм байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна