Сун Гоутао: Зүүн хойд Азийн дөрвөн улс
Гурав. Монголын өнөөгийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
Намтар :
1963 оны 3-р сарын 30-нд Ховд аймагт малчны гэрт төрсөн
1981 онд, Эрдэнэт хотын дунд сургууль төгссөн
1983 онд ЗХУ-ын Львов хотын цэргийн сургуулийн улс төрийн сургуульд элсэн суралцсан
1988 онд Львовын цэргийн улс төрийн сургуулийг төгссөн
1989онд Монголын ардчилсан холбооны дарга болсон
1990 онд “Ардчилал сонин”-ы ерөнхий найруулагч (редактор) болсон
1992 онд Улсын их хурлын гишүүнээр сонгогдсон
1993 онд Монголын улс төрийн академийн тэргүүлэгч болсон
1994 онд Монголын үндэсний ардчилсан намын дарга болсон
1996 оны 7-р сард улсын их хурлын орлогч дарга болсон
1998 оны 4-р сарын 23-нд Монгол улсын засгийн газрын ерөнхий сайдаар тохоон томилогдсон
2004 оны 8-р сарын 20-нд хоёрдох удаагаан ерөнхий сайдаар тохоон томилогдов
2005 онд Монголын ардчилсан намын дарга болсон
2006 оны 1-р сарын 13-ны өдөр ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон
2008 онд улсын их хурлын гишүүнээр сонгогдсон
2009 5-р сарын 25-нд Монгол улсын ерөнхийлөгч болсон
1. Хэвлэл мэдээллээс улс төр лүү орсон нь
1963 оны 3-р сарын 30-ны өдөр Монголын хээр тал нутаг аанай л мянган бээрийн газар цас мөсөнд хучигджээ. Элбэгдорж Ховд аймгийн нэгэн малчны гэрт төрсөн бөгөөд ах дүү наймуул, хамгийн отгон нь Элбэгдорж. Өвөг дээдэстэйгээн адилгүй нь түүнийг 16 настай байхад гэр бүлээрээ Эрдэнэт хотод нүүж ирээд дараа нь тэрээр Эрдэнэтийн зэсийн үйлдвэрт засварчин болжээ. Дараа жил нь цэргийн албанд татагдаж хожим нь хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга болжээ. Алба хааж байхдаан Элбэгдорж хэлэмгий доломгой, харьцаа сайтай, дээр дооргүй түүнийг ихэд хайралж хүндэлдэг, армийн хэвлэлд олонтоо шүлэг найргаан нийтлүүлдэг байлаа. Эдгээр байдал нь түүнд ЗХУ-ын улсын Львовын цэргийн улс төрийн сургуульд явж суралцах тохиолыг олгожээ. 20 насандаа хээр тал нутгаасаа холдож ЗХУ-д суралцах болсон нь түүнд сайхан үндэс суурийг тавьж өгчээ.
1988 онд Элбэгдорж Львовын цэргийн сургуулиан төгсөж, цэргийн мэдээллийн баклаврын зэрэг хүртжээ. Монголдоон эргэж ирээд Элбэгдорж бээр цэргийн “Улаан од” сонинд сурвалжлагч болж, армийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч болсон байна. 1990 онд ЗХУ задарсаны дараа Элбэгдорж Монгол улсын анхны иргэний эрхэлсэн “Ардчилал сонин”-ыг үүсгэн гаргаж, тус сонины ерөнхий эрхлэгч болсноос улс төрд хөл тавьжээ.
1994 онд Элбэгдорж Монголын анхны иргэний телевиз болох “Бүргэд” телевизийг үүсгэн байгуулжээ. Энэ ТВ нь эхэндээн Монголын телевизээс эрхэлж байснаан түүнийг гар бие оролцох болсноор Америкийн албан бус байгууллага Монголын олон нийтээс хамтран эрхэлдэг болсон байна. Элбэгдоржийн олон нийтийн чөлөөт байдлыг үүсгэн санаачилж ажил хэрэг болгохын төлөөний хүчин чармайлтын ачаар 2000 онд Монголын сэтгүүлчдийн нийгэмлэг түүнийг “Олон нийтийн эрх чөлөөний од” цол тэмдгээр шагнасан нь түүнийг бүрмөсөн олон нийтийн анхаарал харцанд оруулсан юм.
Элбэгдорж өгсөж өндөр авах дардан замдаан оржээ. Дараачийн хэдэн жилд тэр бээр хоёр удаа улсын их хурлын гишүүнээр сонгогдож, улсын их хурлын орлогч дарга, ерөнхий сайд, их хурлын олонхийн бүлгийн дарга болж Монголын улс төрийн нэн чухал хүн болжээ.
Монголын ерөнхий сайд байх хугацаандаан тэрээр хэвлэлийн эрх чөлөө болон нийтийн хурал цуглааны хууль тогтоомжийг баталгаажуулахад ихээхэн тус дэм үзүүлжээ. Өмнө нь засгийн газраас эрхэлдэг байсан сонин хэвлэл, телевиз радио зэргийг бме даасан, иргэний байгууллагаас эрхэлдэг болгож, засгийн газрын оролцоог улам бүр бага болгосон байна.
1998 онд тэрээр анх удаа ерөнхий сайдаар тохоон томилогдсон боловч гуравхан сарын дараа банкуудыг нэгтгэснээр улс төрийн эрсдэлд орж огцорчээ. Нам бүлгүүдийн зөрчил тасралгүй, шинэ ерөнхий сайдыг томилж гаргаж чадахгүй байсан нөхцөлд Элбэгдорж дөрвөн сарын турш ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллажээ. Дараа нь яагаад ч юм Элбэгдорж өөрийн улс төрийн карьерт эрсдэл учирсан гэсэн үү, эсвэл эрдэм чадвараан ахиулъя гэсэн ч юмсан уу улс төрөөс алгуур холдож түр хугацаанд улс төрөөс зайлсхийж, алс Америкийн Харвардын их сургуульд сураар одож зүүн уулнаа дахин өндийж босохоор болжээ.
2. Эхэлж Ерөнхий сайд байснаан Ерөнхийлөгч болсон нь
Элбэгдорж улс төрийн тавцнаас хэдэн жил алга болсныхоон дараа хэрхэн гэнэт гарч ирээд ерөнхий сайдын өндөр суудалд залраа бол?
2002 онд онд Америкийн Харвардын их сургуульд сурч Ёохан. Кеннедийн институтад нийтлэг удирдлагын ухаанаар магистрын зэрэг хамгаалсныхаан дараа Элбэгдорж Монголд буцаж иржээ. Элбэгдорж гарч ирсэн нь ардчилсан эвслийн зарим хүмүүсийн санааг зовоож, тэд байр сууриан алдахаас эмээж байснаас Элбэгдорж шахагдан гадуурхагджээ.
2004 оны зургадугаар сард Монголд дөрөвдөх удаагийн сонгуулийн улсын их хурлын сонгуул болж “Эх орон-ардчилал эвсэл”-ээс нэр дэвшсэн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтанд Элбэгдоржийн нэр байсангүй. Өдий төдий хүн нэр дэвших хир хэм олохын төлөө ширүүн өрсөлдөөн өрнөж байсан үед Элбэгдорж нийслэл Улаанбаатараас гадагш гарч улсын хэмжээний олон газарт хүрч лекц уншиж, улс орны хөгжлийн асуудлаар санаа оноогоон илэрхийлж явжээ. Энэ арга ажиллагаа нь түүнийг ард иргэдийн дунд нэр хүндтэй болгосон байлаа. Хүмүүсийн үзсэнээр бол Элбэгдорж тухайн жил ерөнхий сайд болчихоод хоёрдох өдөр нь нисдэг тэргээр ан хийж байсан тэр шалдан банди биш болсон байлаа.
Энэ удаагийн улсын их хурлын сонгуулын үр дүн хүний санаанаас гадуур гарсан байв. Их хурлын 76 суудлаас эрх баригч МАХН зөвхөн 36 суудал авч, “Эх орон- ардчилал эвсэл”-ийн авсан суудал санаснаас хол давуу гарч, 34 суудал авсан байв. Хоёр тал парламентэд бараг тэнцүү байдалтай болсон нь Монголын түүхэнд хэзээ ч гарч байгаагүй улс төрийн төлөв байдлыг бий болгожээ. Хоёр тал хуульд нийцэх хэмжээний олонхи болсон суудал аваагүй болохоор бие дааж танхим байгуулах аргагүй болж, зөвхөн хамтарсан эвслийн засгийн газар л байгуулах л хэрэг болжээ. Зөвшилдсөний эцэст улсын их хурлын даргыг МАХН-аас нэр дэвшүүлэх, засгийн газрын ерөнхий сайдыг “Эх орон-ардчилал эвсэл”-ээс нэр дэвшүүлэхээр тохиролцож хоёр сар үргэлжилсэн улс төрийн хямрал намжсан байна. Ийнхүү “Эх орон-ардчилал эвсэл”-д багтсан гурван нам санал нэгтэйгээр Элбэгдоржийг ерөнхий сайдын өндөр суудалд суулгажээ.
Элбэгдорж бээр эв зүйг эрхэмлэсэн эрхэм харилцааг урьдал болгосноор Ардын хувьсгалт нам болон “Эх орон-ардчилал эвсэл”-ийнхэн зөвхөн тэр л энэ албыг хашиж чадна гэж үзсэн байлаа. Элбэгдорж ерөнхий сайд болсныхоон дараа гол зорилго нь олон талыг зохицуулж, нэгдсэн улс төрийн хөтөлбөр боловсруулах, засгийн газрын танхимд олон намын тэнцвэртэй эрх ашгийг бодолцсон шинэ засгийн газрын үр ашгийг баталгаажуулах, тогтвортой урагшлахыг баталгаажуулахыг эрхэм болгов. Хэрэг явдлылын гэрчилснээр түүний энэ талаар гаргасан хүчин чармайлт хийсэн ажил үнэнхүү бүтэлтэй болсон байна.
3. “Ардчилсан ерөнхийлөгч” болъё
2009 оны тавдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатарт агаар огторгуй мянган бээрт хөхрөн алсарна. Ороо бусгай нөхцөл байдалд Монголын ерөнхийлөгчийн сонгуулын хороо Монголын ардчилсан намаас нэр дэвшигч өмнө нь ерөнхий сайд асан Цахиагийн Элбэгдорж 51.24 хувийн саналаар сонгуулд яллаа гэдгийг зарлав. Сонгуулын дүн эцэслэн гарснаар 2008 оны “7 сарын үймээн”-ийг өнгөрөөсөн хүмүүсийн сэтгэл амсхийв.
Сонгуулын хороо албаны талын дүнг албан ёсоор нийтлээгүй байсан боловч Элбэгдорж болон түүнийг дэмжигчид нийслэлийн төв талбайд ирцгээж баяр тэмдэглэв. Огцорч байгаагаан нэгэнт мэдэгдсэн өмнөх ерөнхийлөгч Энхбаяр мэдэгдэл хийж: “Олонхи саналыг Ардчилсан намаас нэр дэвшигч ноён Элбэгдоржид өгснийг сонгуулийн дүн харууллаа. Юуны өмнө би энэ үр дүнг хүндэтгэж байна. Хоёрт намайг дэмжсэн тэдгээр хүмүүст талархаж байна” гэсэн байлаа.
Ард иргэдийн санаа сэтгэл өөр болсон хийгээд урагшлан хөгжихийг эрмэлзэж байсан нь Элбэгдорж ялимгүй давуу байдлаар ялж гарч чадсаны гол шалтгаан байлаа. Элбэгдоржийн улс төрийн байр суурь ардчиллыг дэмжсэн, чөлөөт сэтгэлгээг дээдэлснээр нэрд гарч, тэр өөрөөн энх тайван ардчилалын хөдөлгөөнөөс гарч ирснээрээн алдаршив. ЗХУ-д суралцаж байхдаан Элбэгдорж “ил тод байдал” хийгээд чөлөөтэй үг хэлэх эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө зэрэг ойлголтыг анх олж эдэлсэн байлаа. Монголд буцаж ирснийхээн сүүлээр тэрээр адилхан сонирхолтой хүмүүстэй уулзаж учирч, эдгээр үзэл бодлыг олон түмэнд хүргэж түгээхийг эрмэлзэн, тэгснээрээн МАХН-ын албаны талын дарамт шахалтанд өртөж байжээ.
1989 оны 12-р сарын 10-ны өдрийн өглөө Монголын анхны ардчилалыг илээр дэмжсэн жагсаал Улаанбаатарт болж Элбэгдорж Монголын ардчилсан холбоо байгуулагдсаныг албан ёсоор зарлав. Дараа дараагийн сард тэр хурал цуглаан, жагсаал зохион байгуулж, багш нар болон ажилчид ажил хаялт өлсгөлөн зарлажээ. Хот хөдөөд ардчилалын хөдөлгөөн олон түмний дэмжлэгийг улам бүр хүлээжээ.
2000 онд тэрээр монголын ардчилалын төв-хүний эрх, үг хэлэх эрх чөлөө, боловсрол эзэмших эрх чөлөөг дээдэлсэн төрийн бус байгууллага байгуулжээ. Тэр бас Монголын дотоодын болон гадаад орнуудын албаны талын болон хувийн байгууллага, их сургуулиудад уншсан лекц болон ярианы сэдэв нь олон улсын аюулгүй байдлын шинэ өрсөлдөөн болон эдийн засгийн эрх чөлөө, хөгжил дэвшлийг хөндсөн байсан юм.
Ойрын жилүүдэд Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжил удааширсан нь эрх баригч бүлгийнхэн цаг тухайд нь үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж чадаагүйгээс болсон байлаа. Монгол улс асар их уул уурхайн нөөц баялагтай боловч, дийлэнх олонхи уурхай хувь хүний гарт орсон байлаа. Хэдийгээр засгийн газар жинхэнэ ёсоор томоохон уул уурхайн төслийн тодорхой хувийг буцаан эзэмших гэж хүч чармайлт гаргасан боловч саад тотгор асар их, явц нь тун удаашралтай байлаа. Түүнээс гадна олон улсын мөнгөн гүйлгээний эрсдлийн нөлөөгөөр Монгол улсын бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдэж, мөнгөн гүйлгээний салбарт хөрөнгийн хомсдол бий болж, орон сууцны зах зээл, машины зах зээл бүдэг бүрэнхий байдалд орж, аж үйлдвэрлэлийн үндэс суурь зогсонги байдал руу хандсан байв. Эдийн засаг нийгмийн тамирдаж удааширсан нь сонгогч иргэдийн дургүйцсэн сэтгэл зүйг нэмэгдүүлж, шинэ ерөнхийлөгч гарч ирвэл шинэ өөрчлөлт авч ирэх болно гэж итгэн хүлээж байлаа.
Элбэгдорж иргэдийн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарах итгэл найдварыг хүлээж сонгуулийн мөрийн хөтөлбөртөөн шударга нийгэм байгуулах засгийн газар ард иргэдийн төлөө бодлого явуулж, шударга эрх зүйн тогтолцоог бий болгож, хөдөө орон нутгийг бодлогоор дэмжихээ тов тодорхой тусгасан байв. Тэр бас засгийн газраас хүүхдийн нөхвөр тусламж олгохыг нэмэгдүүлэхээр амлаж, иргэн бүрт уул уурхайгаас 2.5 сая төгрөгийн (1 ам.доллар 1400 төгрөгтэй тэнцэж байв) ашиг олгох, ард түмнийг уул уурхайн баялгийн жинхэнэ ёсны эзэн болгохоор төлөвлөжээ. Эдгээр санал бодол нь дийлэнх олонхи сонгогчдын дэмжлэгийг хүлээсэн байна.
Элбэгдорж сонгуулв болсон тэр өдөр сонгогчдыг хүлээн авч уулзахдаан, “ардчилсан ерөнхийлөгч”, "ард түмний ерөнхийлөгч” болно гэдгээн илэрхийлээд гадаад бодлогын залгамж чанарыг үргэжлүүлэх болно гэжээ. Хэрэв эдийн засгийн хөгжүүлвэл улс ардын аж ахуй түргэн хөгжлийн зам дээр гарч, сонгуулын амлалтаан ажил хэрэг болгох, зохицуулалт болон зөвшилцлийг засгийн газрын байр суурьтай нийцүүлэх, ардчилсан намын засаг барих хариуцлагыг дээшлүүлэх зэрэг нь Элбэгдоржид тулгарсан гол зорилт болсон байна.
4. “Баруунаас суралцах” нь угтаан ямар нөлөө болох бол?
Элбэгдорж 1998 он болон 2004 онд урьд хожид хоёр удаа Монгол улсын засгийн газрын ерөнхий сайд болж, Монголын ардчилсан намын даргаар тохоон томилогдож байлаа. Оросын “Независимая газета” сонинд илрүүлснээр, энэ бүхэн бол Америкийн далдуур дэмжсэн дэмжлэг юм. Америкийн ерөнхийлөгч Буш 2005 оны арваннэгдүгээр сард Монгол айлчлах үеэрээн засгийн газрын ерөнхий сайдаар ажиллаж байсан Элбэгдоржийг өндрөөр үнэлсэн байдаг. Буш илэрхийлж хэлэхдээн, Элбэгдорж бол Монголын ардчилсан өөрчлөлтийн хошуучлагч, түүний удирдсан засгийн газар улс төр, эдийн засаг, ардчилсан өөрчлөлт хийх талаар амжилт олжээ гээд Монголын улс төрийн намуудаас Буш ардчилсанд намд өндөр үнэлэлт өгсөн байлаа. Бушийн айлчлалтай хамт бас Элбэгдоржийн дэмжлэг цуг ирсэн юм.
Америкийн Харвардын их сургуульд суралцаж байсан он жилүүдэд Элбэгдорж барууны ардчиллын үзэл санааг системтэйгээр хүлээн авч, хээл хахуультай хатуу тэмцэх тангараг тавьж, Монгол улсын ардчиллын хөгжлийн ололт амжилтыг дэлхий дахины хэмжээнд хүлээн зөвшөөрч хүндэтгэх болно гэж хэлжээ. Буштай ахан дүүс шиг болсон Элбэгдорж засгийн эрхэнд гарсны дараа Монгол “баруун зүг явах уу” эсвэл “зүүн зүг явах уу?” гэдэг нь гадаад ертөнцийн түгээмэл анхаарлыг татах болсон юм. Элбэгдоржийн ээдрээ эргэлзээтэй “баруунд суралцсан” нь Монголын гадаад бодлогыг тэр чигээр нь “баруун руу хандуулах” магадлал тун өндөр байлаа. 2005 онд засаг барьж байсан Элбэгдорж Америкийн ерөнхийлөгч Бушийг хүлээн авахдаан “Бид нэг ангийнхан” гэж онцлон тэмдэглээд, дараа нь нийтэлсэн хоёр орны хамтарсан мэдэгдэлд “нийтлэг ардчилалын үнэлэмж бүхий байдал хийгээд стратегийн ашиг сонирхолд үндэслэсэн бүх талын түншлэлийн харилцаа” тогтоох нь мэдэгдлийн гол агуулга болгосон байв.
2009 6-р сарын 18-нд Элбэгдорж албан ёсоор Монголын ерөнхийлөгч албанд орсноон тангарагласнаар түүнийг гадаад ертөнцийнхэн баруун талыг баримталсан ерөнхийлөгч гэж тайлбарлах болсон юм. Энэ удаагийн сонгуулын үр дүнд, хэвлэлийнхэнд “Зөвлөлтийн талыг баримтлагч” гэгдэж байсан Энхбаяр олон нийтэд барууны талыг баримталсан сөрөг намын удирдагч Элбэгдоржоор солигдлоо гэцгээж байлаа.
Элбэгдоржийн ялалтыг өдий төдий барууныхан Монгол улс Оросын нөлөөний хүрээнээс гарсан бас нэгэн “өнгөт хувьсгал” гэж үзэх болжээ. Гадаадын тайлбарлагчид дүгнэхдээн Элбэгдорж гадаад бодлогын тал дээр барууныханд улам нээлттэй болж, тэгснээрээн “гуравдах хөрш орон”-ы стратегийн бүрэлдэхүүнд багтаж, Орос болон Хятадын нөлөөг тогтоон барих болно гэж үнэлж байлаа.
5. Хятад Орос хоёр том орны завсарт
Элбэгдорж засаг барьснаасаан хойш, Монгол улс бол газар орны улс төрийн туйл болсон өвөрмөц улс орон болохыг таньж ухаараад, нэг талаар ардчилал болон зах зээлийн эдийн засгийн замыг хэлбэрэлтгүй сонгож, нөгөө талаар “олон тулгуурт”, “тэнцвэртэй” гадаад бодлого баримталж, өөрийн орны нөөц баялгийн давуу талд түшиглэн, Хятад Орос зэрэг том улсуудын завсарт оршин, өөрийн эрх ашгийг юуны өмнө том цараа хүрээнд тавихыг урьдал болгосон байна. Орос, Хятад, Америк, Япон, Энэтхэг, Бразил зэрэг орны зүгээс Монголын нөөц баялагт маш ихээр хэрэгцээ сонирхолтой байгаа тул Элбэгдорж шийдвэр гаргалгаа гаргахад ямагт хүндрэлтэй тулгарч байдаг ажээ.
Монгол улс уул уурхайн баялаг нөөцөөрөөн энгүй их бөгөөд Оюутолгойн зэс алтны орд, Дорнодын ураны орд, Асгатын мөнгөний орд, Тавантолгойн нүүрсний орд гээд дэлхий дээр маш томд орох орд газруудтай юм. Элбэгдорж уул уурхайн нөөц ашиглалтын ашиг орлогыг энгийн ард иргэдэд хуваана гэж ам гарсан юм. Монголын хэвлэл бичсэнээр: “Монгол улс Хятад Орос хоёрын завсарт оршдог бөгөөд нэг нь тэнгэрт нисэгч луу, нөгөөх нь Сибирийн ойд ширэнгэд гүнг нойрсож байгаа цагаан баавгай, засгийн газарт үнэхээр ийм тийм гэхэд амаргүй” гэж бичиж байлаа. Монгол бол өмнө нь Зөвлөлт Хятад хоёр орны эрх ашиг мөргөлддөг тавцан байсан бол харин одоо Орос Хятад хоёр Монголд өрсөлдөөн хамтралцаа хоёр зэргэцэх болжээ.
Орос Монголын харилцаа болон Хятад Америкийн харилцаа сүүлийн жилүүдэд “стратегийн түншлэлийн харилцаа”-ны хэмжээнд хүрсэн нь Монголын хувьд мөн л нэгэн зүйлийн өрсөлдөөн болох юм. Ерөнхийлөгч Элбэгдорж илэрхийлэхдээн, “Бид хөршөөн сонгох аргагүй, гэхдээн Хятад Орос хоёр хөрштэйгээн хэрхэн эв зүйгээн олохоон бид мэднэ. Эртний үгэнд “эхнэртэйгээн гурвантаа хэрэлдэж болох ч хөрштэйгээн ганц ч муудалцаж болохгүй” гэдэг. Монгол Хятад Орос хоёр улстай болохын дотор яриа хэлэлцээгээр дамжуулж санал зөрөлдөөнөөн шийдвэрлэж, Хятад Оростой тэгшхэн харилцаагаан хөгжүүлэхийг эрмэлзэж байна” гэжээ.
Түүхэн болон газар зүйн учир шалтгааны улмаас Монгол бол Хятад-Оросын харилцан тэнцвэр тогтооход дутагдуулж болшгүй стратегийн холбоотон болж байлаа. Хэдэн арван жилийн турш Монголын өргөн уудам нутаг ямагт Орос Хятад хоёр орны мөргөлдөөнийг намжаах эсвэл өрсөлдөөний талбар болж ирсэн ба Үнэ хаялцаж өртөг хэлэлцэх тал дээр “ноолуураас өөр аваад байх юм юм үгүй” гэцгээж байлугаа. “Хөрштэйгээн хэрэлдэх”-ийг бодоогүй Элбэгдоржид тулгарсан өрсөлдөөн асар их болж, Орос Хятад хоёр хөршийнхөөн талаар тун ч нарийн ээдрээтэй сэтгэл зүйг өвөрлөх болсон байв. Тэр тухайн үедээн “Хятад Орос хоёртой хэл амаан олоход нэн бэрхтэй, харин бид нэгэн зэрэг энэ хоёр улстай дунд нь эргэх хэрэгтэй” гэж хэлж байлаа.
Элбэгдорж 2006 онд ардчилсан намын даргын хувиар, 2010 онд Монгол улсын ерөнхийлөгчийн хувиар Хятадад айлчилсан билээ. Хятадын тухайд Элбэгдорж нэг талаар Хятадын эдийн засгийн хөгжилд түшиглэн Монголын эдийн засгийг хөтлөхийг эрмэлзэж байв. Хятад бол нэгэнт 13 жил Монголын хамгийн том гадаад худалдааны түнш эдийн засгийн гол хөрөнгө оруулагч орон байсан бөгөөд Хятад улс Монголоос хамгийн ойрхон зах зээл, бас хамгийн том хөрөнгө оруулалтын эх ундарга байлаа. Хятадын талын ашиг сонирхолыг харгалзахгүйгээр Монголын эрчим хүчний хөтөлбөрийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх аргагүй болохоор уул уурхайн бүтээгдэхүүнийг олзворлосны дараа хамгийн том тулгамдсан асуудал бол тээврийн үнийн асуудал болов. Гэтэл нөгөө талаар Элбэгдорж бас л Хятад гэдэг энэ өмнөд хөрш орныг тулж түшихээсээн баахан санаа зовж байлаа. Монгол бол жижиг улс, хэрэв нэг улс орныг хэтэрхий түших нь улс орны эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлэл тулгарч болно гэж үзэж байлаа.
Оросын тухайд Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдоод хоёрхон сар болмогц Оросын ерөнхийлөгч Медведевийг Монголд айлчлахыг урьж байлаа. Оросын ерөнхийлөгчийг урьсны албан ёсны шалтгаан нь Зөвлөлт Монголын арми Халхын голд Японы армийг ялсан ялалтын 70 жилийн ёслолд оролцуулах явдал байсан бөгөөд үүнээс Монгол Оростой харилцаагаан хөгжүүлэхийг онц анхаарч үзэж байгааг харж болох байв.
Монголын газар зүйн байрлал онцгой болохоор баялгаан худалдах замаар эдийн засгаан өөд татах, бас улс орны аюулгүй байдал, бүрэн эрх тусгаар тогтнол, гадаад бодлого зэрэг тал дээр алс хэтийн эрх ашгийг бодолцон , болгоомжтой хандаж, хэнийг ч сонгосон мөн л хэрэг мандуулсан явдал гаргуулахгүй байх нь Элбэгдоржийн оюун ухаан хийгээд чадал чансааг сорьсон нэг томоохон сорилт болсон юм. Элбэгдорж ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Хятад, Орос хоёр их хөрштэйгээн найрсаг харилцаагаан хөгжүүлэхээн илэрхийлэв.
Хатуу өрсөлдөөнтэй газар зүй улс төрийн бодит байдлын өмнө, Элбэгдорж аргагүйтэн эрх биш “хөрөнгө”-ийг гурав хувааж Хятад, Америк, Орост өгөх арга сүвэгчилжээ.
6.Биеийн тамирыг хөхиүлж, спортыг талархдаг нь
Элбэгдорж ерөнхийлөгч болсноосоо хойш Монголын ард түмний яс чанарыг сайжруулах, биеийн тамирын хөдөлгөөний түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн ерөнхийлөгчийн зарлиг буюу “Монгол улсын нийт иргэдийн эрүүл бие бялдрын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурж, нийт иргэдэд нийгмийн биеийн тамир спортын хөдөлгөөнд идэвхтэй оролцох, бие сэтгэлийн эрүүлжлээн дээшүүлэхийг уриалсан юм.
Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор Монгол улсын засгийн газар жил бүрийн дөрөвдүгээр сард нийт иргэдэд биеийн эрүүл мэндийн үзлэг хийж, бодитойгоор үнэлэлт дүгнэлт гаргах үндсэн дээр зохих арга хэмжээ авч, иргэн бүр бие сэтгэлийн эрүүл саруул байдалд улс орныхоон бүтээн байгуулалт болон бусад зүйлийн үйл ажиллагаанд оролцуулдаг байхын төлөө чармайж байгаа ажээ.
Түүхэн учир шалтгаан болон эдийн засгийн түвшин доогуур хязгаартайн улмаас Монголын бүх шатны сургуулийн биеийн тамирын боловсрол болон биеийн тамирын сургалтын байдал хангалттай биш байгаа юм. Энэ байдалд чиглүүлэн Монгол улсын ерөнхийлэгч зарлигтаа бүх шатны сургууль, ялангуяа их дээд тусгай мэргэжлийн сургуулиудын биеийн тамирын боловсролыг дээшлүүлж, биеийн спортын тоног төхөөрөмжийг улам шинэчилж, биеийн тамирын талбай байраар хангаж, их дээд тусгай мэргэжлийн оюутан сурагчдыг аятай тохитой биеийн тамирын боловсрол хүртэм орчин нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй болохыг онцлон заасан байна.
Монголын нийт иргэдийг эрүүлжүүлэх төлөвлөгөөний өөр нэг зорилт нь улс оронд улам олон өрсөлдөх чадвар бүхий биеийн тамирын боловсон хүчин бэлтгэн гаргах явдал байлаа. Элбэгдорж төрийн ордонд Бээжингийн олимпийн боксын аварга Бадар-Ууган зэрэг алдарт тамирчдыг биечлэн хүлээн авч газар дээр нь тэднийг өөрийн биеийн тамир спортын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллахыг “урьж залсан” юм.
Бээжингийн олимпын алтан медальт Бадар-Ууган нар эх орондоон эргэж ирээд Монгол улсын “Алдар гавьяаг гардан бүтээгчид” төрийн бус байгууллага байгуулж, ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Монголын нийт иргэдийг эрүүлжүүлэх төлөвлөгөө”-г дэмжин, “Эх оронч үзэл, монгол үндэстний ёс заншил”, ”Өрсөлдөх чадвартай тамирчин монгол хүн”, “Хүслэн хийгээд ирээдүй” зэрэг сэдвээр Монгол улсын 21 аймагт тойрон тоглолт, яриа лекц хийж биеийн тамир спорт болон эрүүл энхийн эрдэм ухааныг сурталчилсан байна.
Элбэгдорж “Алдар гавьяаг гардан бүтээгчид” төрийн бус байгууллагын арга ажиллагааг сайшааж, тэдэнд талархал илэрхийлээд, Монгол улс биеийн тамир спортын үйл хэрэгт улам их амжилт гаргаж, ард нийтээрээн гар гараасаан барьж хамтран оролцох ёстой гэж уриалжээ.
Орчуулсан Ц.Сүрэнжав, Үргэлжлэл бий...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна