Сангийн сайд харъяа байгууллагуудынхаа ажилтай танилцлаа

2017/01/13
Сангийн сайд Б.Чойжилсүрэн харъяа байгууллагуудынхаа ажил байдлын явцтай танилцахаар төлөвлөгөөний дагуу явж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 12-ны өдөр Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын ажилтай танилцаж, удирдлагуудтай нь уулзалт хийлээ.

Татварын болон Гаалийн байгууллагуудын удирдлагууд өнгөрсөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлууд, Улсын төсвийн бүрдүүлэлт, гүйцэтгэл, өнөөгийн ажлын явц, 2017 оны ажлын төлөвлөгөө зэргийг Сайдад дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Түүнчлэн байгууллагуудынхаа нөхцөл байдал, хүндрэлтэй тал, тулгамдаад буй асуудлуудыг ч мөн хөндөж ярьлаа.

Сайд дээрх байгууллагуудын удирдлагуудад хандаж:  Тулгараад буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Монгол Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг татвар, гаалийн байгууллагуудын үүрэг хариуцлага өндөр. Улсын төсвийн орлого нэмэгдүүлэх чиглэлийг онцгой анхаарах, батлагдсан бүтэц орон тооныхоо хүрээнд менежментийг сайжруулан, иргэд байгууллагуудад шуурхай үйлчлэн ажиллахыг үүрэг болгосон  гэж Сангийн яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна