Шинэ оныг шинэ үстэй эхлүүлбэл ямар байна? Шинэ бүхний эхлэлийг Кайли Женнер өөрөөсөө эхлүүлэхийг эрмэлзэж байгаа бололтой. Тэрээр сарнайн ягаан, улаан, хар, бор, шаргал, цагаан алтан шаргал, барби ягаан гэх мэт маш олон өнгөөр үсээ будуулж янзлуулж байсан бол энэ удаа богино засалттай цагаан шаргал өнгөөр будуулжээ.
Түүний энэхүү дүр төрх та бидний сайн мэдэх Солонгосын алдарт ОАК “Эхнэрийн урхи”-ийн Ким Унжэтэй тун адилхан байгаа биз. Энэ ижил дүр төрхүүдийг загварынхан аль хэдийн олжээ. Харин Солонгосын сонин сэтгүүлд Кайлигийн уг өөрчлөлтийг манайхаас авсан хэмээн шуугьж байгаа аж. Ямартай ч БНСУ-д Унжэ үс засалт дахин моод болох нь тодорхой болоод байгаа аж. Харин Монголд яах бол?
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна