"​Карибын тэнгисийн дээрэмчид" киноны шинэ анги 5-р сард нээлтээ хийнэ

2017/01/16
Америкийн алдарт томоохон цуврал бүтээлүүдийн нэг болох Карибийн тэнгисийн дээрэмчид киноны 5-р анги болох "Карибын тэнгисийн дээрэмчид: Үхсэн хүн үг хэлдэггүй" 2017 оны 5-р сарын 26-нд Америкт нээлтээ хийхээр товлогджээ. Уг киноны зохиолыг Jeff Nathanson, Jerry Bruckheimer нар хамтран бичсэн бөгөөд найруулагчаар нь Joachim Ronning болон Espen Sandberg нар ажиллажээ. Дисней кино зургийн компани “Карибын тэнгисийн дээрэмчид: Үхсэн хүн үг хэлдэггүй” шинэ ангийг 3D хэмжээстэйгээр бүтээж байгаа аж. 
 
Киноны зураг авалт Австралид 2015 оны 2-р сард эхэлсэн бөгөөд Дисней кино компани Австралийн засгийн газарт 20 сая долларын такс төлжээ. Австрали дахь зураг авалт 2015 оны 7-р сард дууссан байна. Гол дүрд Холливуудын амьд домог жүжигчин Жонни Депп овжин Жек Спаровын дүрд дахин тоглох ажээ. 



А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна