​УИХ-ын гишүүн Б.Ундармаа согтуу юу, эрүүл үү?

2017/01/17
УИХ-ын гишүүн Б.Ундармаа  хууль тогтоох дээд байгууллагад  ард түмнээ төлөөлж сонгогдсон төрийн түшээ. Гэвч тэрбээр  хаана, ямар зорилготой орж ирснээ  одоо хүртэл ойлгоогүй яваа бололтой. Учир нь 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдааны  дундуур орж ирэхдээ тэрбээр Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр үг хэлж байсан Н.Амарзаяа гишүүний  ар өврөөр тойрч камерт өртөөд, сая нэг суудлаа “олов”.

Арайхийж  өөрийн суудалдаа “тухалсан” эрхэм гишүүн Б.Ундармаа УИХ-ын гишүүн Н.Амарзаяаг хэсэгтээ л мэл гайхаж, юу яриад байгааг нь ойлгож ядан суугаа дүр зураг дүрс бичлэгт үлджээ. 

Сандал ширээгээ андууртлаа уймарсан УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эрүүл, согтууг ялгаж танихад бэрх юмсанж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна