Дуучин, жүжигчин Селена Гомез өөрийн нэрийн үнэт эдлэлийн брэнд бүтээхээр болжээ. 2017 оны сүүлээр анхны загваруудаа олонд танилцуулахаар бэлтгэл ажилдаа шаргуу орж байгаа дуучин бүсгүй үнэт эдлэлийн брэндээ өөрийнхөө нэрээр нэрлэжээ. TMZ-ийн мэдээлж буйгаар Селена Coach брэндийн үнэт эдлэлүүдээс санаа авч загвараа хийж байгаа гэнэ. Тэрээр энэ талаар ямар нэгэн албан тайлбар өгөхгүй байгаагийн учир нь өөрийн нэрийн брэндээ патентжуулах хүсэлтэй байгаатай холбоотой аж.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна