Хүүхдүүд жолооч нарыг зам тавьж өгөхийг уриаллаа

2017/05/11
Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, таниулах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх, эцэг эхийн үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 1982 оноос эхлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байна. 

Энэ жилийн тэмцээн 34 дэх жилдээ зохион байгуулагдаж буй юм. Оролцогч баг бүр хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох богино хэмжээний шторк бэлтгэн олон нийтэд сурталчилж байгаагаараа онцлогтой болж өнгөрлөө. 

Тус тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагддаг байна. Эхний шатны шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр сард дүүрэг бүрийн цэцэрлэгүүдийн дунд зохиогдсон. Харин хоёрдугаар шатны буюу шигшээ тэмцээнийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Боловсролын газар, Монголын улаан загалмайн нийгэмлэг, “Dream box” хүүхдийн телевиз хамтран “Сүлд чуулга”-ын байранд зохион явуулсан байна.

Хүүхэд багачууд тус тэмцээний үеэр эцэг эх, томчуудад хандан хүүхэд бүрийг зориулалтын хамгаалалтын суудалд аюулгүй тээвэрлэх, хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч нарыг хүүхэд багачуудад зам тавьж өгөн, хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцохыг уриалжээ. 












Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна