Эрдэмтэд согтоодоггүй архи гарган авчээ

2017/05/11
БНСУ-ын Тэжон хотын Чунгнам Их сургуулийн эрдэмтэд согтоодоггүй, харин ч эсрэгээрээ ой санамж сайжруулан ухаан санаа цэлмэг болгодог архи гарган авчээ. Тус өвөрмөц бүтээгдэхүүнийг “O2 Lin” хэмээн нэрлэсэн байна.  Зохион бүтээгчид энэхүү ер бусын архи нь уусан хүнээ энергижүүлж, улам эрүүл саруул болгодгийг баталжээ.



Солонгосчуудын хэлж буйгаар, тус архи нь согтоодоггүй, жаахан халлаа ч маш хурдан хугацаанд цоо эрүүл болдог байна. Зохион бүтээгчид архиа хүчилтөрөгчийн коктейльтэй адилтган гаргаж авсан бөгөөд одоогоор "02 Lin" хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа аж. 

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна