Гадаад хэл сурахад гардаг түгээмэл 5 алдаа

2017/05/27

Өдрөөс өдөрт хурдацтай даяаршин, хөгжиж буй өнөө үед гадаад хэл бидний өдөр тутмын хэрэглээ болсоор байгаа билээ. Иймд нэг биш нилээн хэдэн гадаад хэл сурах нь таны ирээдүйд зайлшгүй байх шаарлдагатай юм. Тэгвэл гадаад хэл сурахад танд ямар асуудал тулгарч байна вэ? 

1. "Яагаад сурах гээд байгаа вэ?" гэдэгт анхаарлаа хандуулдаггүй

“Юуг?”, “Яаж?” сурах вэ гэж бодохоосоо өмнө “Яагаад” сурах гэж байгаагаа эргэцүүлэн бод. Ихэнх анхлан суралцагчид олон хэл гадарладаг, бусдад мундаг харагдах гэж хайран цаг, заваа үрдэг байж болох юм. Магадгүй таны үзэх дуртай кино, сонсох дуртай хамтлагийн гарал үүслээс шалтгаалж байж ч мэднэ.  Яагаад сурч байгаа нь тодорхой бус үед гадаад хэл сурна гэдэг зуурдын сонирхол байх нь олонтоо. Ингэж цаг дэмий үрэхээс сэргийлэхийн тулд өөрөөсөө дараах 3 асуултыг асуухад л хангалттай.

- Энэ хэлийг сурснаар юунд хүрэх вэ?
- Энэ хэлийг сурснаар би хэрхэн өөрчлөгдөх вэ?
- Энэ хэлийг сурснаар хэнтэй холбоо харилцаа тогтоох бэ?

Асуултуудын хариулт таны сэтгэлд бүрэн нийцэхгүй үед та түр зуурын мэдлэг хуримтлуулж байгаагаа мэдэх болно.

2. Зорилгогүй байдал

“Зорилгоо тодорхойлох нь үзэгдэхгүй байгааг  үзэгддэг болгох хамгийн эхний алхам юм”  гэдэгчлэн танд хурдан машин байлаа ч хаашаа тэрхүү хүлгээ унаж давхихаа мэдэхгүй байна гэдэг хайран эрч хүч, мөнгө, цаг хугацаагаа дэмий үрсэн хэрэг болно.  Бид бүгдэд аливааг хийж бүтээх хүсэл байдаг ч тэрхүү зүйлийнхээ мөн  чанарыг тодорхойлж, жолоогоо зөв атгахад л оршдог.

Зорилгоо зөв тодорхойлоход:

1. Тодорхой алсан хараатай байх- Нүдээ аниад дотроо энэ зүйл ирээдүйд ямар болох, та хэрхэн бүтээхээ төсөөлөн харж чаддаг байгаарай.

2. Зорилтуудаа тодорхойлох- Алсын хараандаа хүрэхийн тулд хийгдэх жижиг алхмуудыг бид хамгийн энгийнээр зорилт гэдэг. Энэ жижиг зорилгууд таныг алхам алхмаар хөтлөх болно.

3. Хэмжигдэхүйц байх– Таны зорилго хэмжигдэхүйц биш бол та урагшилж чадахгүй.

4. Чиглэлтэй байх-хир их цаг зарцуулахаас илүү үр дүнд илүү анхаарлаа хандуул. Жишээ нь долоо хоногт хэдэн цаг ажиллаж байгаагаараа бус хир их ажил амжуулж байгаагаараа өөрийгөө үнэлэх.

5. Цаг хугацаатай- Хэзээ, хэдийд биелэгдэх зорилго вэ гэдгийг тодорхойлох. Оюутан байхад 30 хоногийн хугацаатай өгсөн бие даалтыг хураалгах ёстой эцсийн хугацааны өмнөх шөнө суугаад л сайн хийж гүйцэтгэх үе  байдаг. Ийм байдлаар өөртөө цагийг дэмий өнгөрөөх боломж бүү олго.

Бизнесийн удирдлагын ангийнханд зорилго СМАРТ шинж чанартай байх хэрэгтэйг заадагчлан зорилгоо тодорхойлохдоо дээрх зүйлсийг заавал анхааралдаа аваарай.

3. Цагийн хуваарьгүй байдал

Ихэнх бүтээлч, мундаг амжилттай яваа алдартнууд цаг хугацаанд баригдалгүй үйл ажиллагаандаа анхаарсаар иржээ. Өөдрөг үзэлтнүүд хийж буй ажилдаа цаг нарыг үл харгалзан ажилладаг шиг хэчнээн ядарсан ч хийж л суудаг. Тухайлбал зохиолч болохыг хүсэж байвал эхний ноорог ямар байсан нь хамаагүй эцсийн зохиолыг уншигчид унших болно, хэрэв та турхыг хүсэж байгаа бол өдөр бүр гүйх хэрэгтэй гэдэгтэй л адилхан. Шинэ хэл сурна гэдэг бидний амьдралд нэн тэргүүнд тавигдах асуудал биш юм. Мэдээж бидний гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг хугацаа, кареераа нэмэгдүүлэхэд шаардлагатай хөдөлмөр эсвэл таны яг одоо ажиллаж буй чухал төсөлд илүү анхаарал хандуулах нь цагийн хуваариа зөв төлөвлөхөд тань туслана.

Энд таны суралцах цагийг цагийн хуваариар ажиллуулах болох зарим нэг практик алхмуудыг санал болгож байна:

1. Өөрийн суралцах арга барилаа ашиглах – Өдөр бүр хамгийн түгээмэл хэрэглэгддэг 30 үгийг цээжлэх. Ямар цагт цээжлэхэд таны толгойд хурдан хоногшдог зэрэг өөрт тохирох арга барилыг олно гэдэг хэл сурахад багагүй ач холбогдолтой.

2. Төлөвлөгөөт цагаа 15-30 минутаар нэм – Хуваарь төлөвлөгөөний дагуу яг таг явна гэдэг амаргүй. Замын түгжрэл, оройтож сэрэх зэрэг эрсдэлүүдийг тооцоолон цаг нөөцөлж ажиллахад гэмгүй.

3. Бид өдөрт хэдэн зуун мянган бодол боддог учир магадгүй өдөр хийх ёстой зүйлсийн дарааллыг мартах үе гардаг. Харин заавал хийх ёстой зүйлсээ сануулах жагсаалтад бичиж, өөртөө сануулга өгч байх хэрэгтэй.
Сануулах жагсаалт буюу Set Reminders-ийг та өөрийн ямар нэг дижитал хуанлийн програм хангамжаар (жишээ нь: Google, Outlook гэх мэт) дамжуулан ашиглах, тэр ч байтугай ухаалаг утсан дээрээ ч тохируулж болно.

4. Мэдээлэл авахгүй байх

Бид бүгд оюутан насыг туулсан. Оюутан байхад элдэв эрдэм шинжилгээний хуралд оролцох, эсвэл ном уншиж суралцах үед шинэ соргогийг сонссон бүхэн сэтгэл хөөрөл ихтэй,  урам зориг дүүрэн, юу ч хийхэд бэлэн байдаг. Хэл сурахын гол түлхүүр нь өөрөө хийж сурах явдал юм!

5. Залхуурал

“Хэрэв та хурдан явахыг хүсэж байвал ганцаараа яв, хэрэв та хол явахыг хүсэж байвал хамт яв” гэдэг үгийг сонсож байсан уу? хэмээн зохиолч Сэт Годин нэгэнтээ хэлсэн байдаг.

Хамгийн шилдэг нь байж чаддаггүй 5 шалтгаан:

Таны цаг дуусах (буюу бууж өгөх)
Та мөнгө дуусах (буюу бууж өгөх)
Айх  (буюу бууж өгөх)
Ач холбогдол өгөхгүй байх (буюу бууж өгөх)
Таны сонирхлыг алдах (буюу бууж өгөх).
Эдгээр шалтгаануудаас хамааралтай болох цагт таны хэл сурах эрмэлзэл бага багаар унтардаг хэдий ч өөрийн оюун бодлоо цэгцлэн хянаж чадваас хүссэн үр дүндээ хүрнэ.

Дээрх бүх алдаануудыг бид амьдралын суралцах бүхий л үйл явцдаа түгээмэл гаргадаг. Дэлхийн шилдгүүд цаг минут тутамд үргэлж суралцаж байдаг. Тиймдээ ч хийж буй үйлдэл бүрдээ итгэлтэй байж чаддаг. Өөртөө итгэлгүй байх нь суралцахад саад болох том хүч юм шүү.

Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна