Залуус хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихдаа аль болох романтик байхыг хичээдэг. Тэгвэл саяхан нэгэнт тогтчихсон хэвшмэл байдлаас тэс өөрөөр буюу тулааны рингэнд гэрлэх санал тавьсан онцгой явдал болжээ.
Тодруулбал, WWE-н мэргэжлийн зодооны тамирчин, кино жүжигчин Жон Сина олон жилийн турш хамтран амьдарч буй найз бүсгүй Никки Белладаа камерын өмнө тулааны рингэнд гэрлэх санал тавьсан байна.
Сина өвдөг дээрээ сөхрөн сууж, найз бүсгүйдээ алмаазан бөгж барихад Белла гайхшран хүлээн авч байсан гэнэ.
эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна