Онцгой байдлын 7350 гаруй алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ

2018/01/03
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан байна.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/341 дүгээр тушаалыг үндэслэн төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын дарга, захирагч нар тушаал, шийдвэр гарган бие бүрэлдэхүүнд баяр амралтын өдрүүдэд бэлтгэл бэлэн байдлыг хангах, сонор сэрэмж, хариуцлагыг өндөржүүлэх, сахилга ёс зүйн зөрчилгүй ажиллах, анги байгууллагатайгаа байнга холбоотой байх, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх талаар тодорхой үүрэг даалгавар өгч ажилласан байна. 

Мөн төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын 24, обьектын гал түймрийн 50, нийт 74 удаагийн дуудлагаар ажиллаж, 55 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

 Энэ хугацаанд Улсын хэмжээнд аврах, шуурхай албаны болон гал унтраах нийт 1829 нэгж тусгай зориулалтын автомашин, техник, 7358 алба хаагч  жижүүрлэлтэд үүрэг гүйцэтгэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна