12 дугаар сард нийтийн тээвэрт 120,852 тооны зөрчил илэрчээ

2018/01/03
Оны сүүлээр үзвэр, үйлчилгээний газруудын хөл хөдөлгөөн ихэсч, замын ачаалал ч мөн нэмэгддэг. Үүнийг дагаад хувийн машинаар явах хүмүүсийн тоо цөөрч, нийтийн унааг илүүтэй хэрэглэх тохиолдол гардаг билээ. Тэгвэл 2017 оны 12 дугаар сард нийтийн тээвэрт 120,852 тооны зөрчил илэрчээ.



Нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн хөлс төлөлтөд хяналт тавих эрхтэй автобусны шалгагч нар 2017 оны 12 дугаар сард 20 Автобус компанийн 62 чиглэлд шалгалт хийж нийт 120,852 тооны зөрчил илрүүлсэн байна. Үүнээс бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн зөрчил 43,200-д хүрч хамгийн их хувийг эзэлжээ.



Иймд иргэд та бүхэн нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ зохих журмын дагуу хөлсөө төлөн үйлчлүүлэх хэрэгтэйг сануулж байна. 

Эх сурвалж: СBC.mn
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна