Авлигын хэрэгт холбогдсон гэх Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлжээ

2018/01/04
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа бусдаас авлига авсан хэргээр саатуулагдан, шалгагдаж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн оны сүүлээр цацагдсан билээ. Улмаар УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд дээрх асуудалтай холбоотойгоор тайлбар өгч Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлнө гэдгээ мэдэгдсэн юм.

Тэгвэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлаас нь чөлөөлжээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл чуулганы хуралдаанд гишүүдэд мэдээлэл өгөхдөө, “Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын албан тушаал надад хэрэггүй. Сүүлийн үед Б.Нарантуяа гэдэг түр орлон гүйцэтгэгчийн асуудал хэвлэлээр гарч  байна. Тиймээс газрын даргыг нь Б.Нарантуяатай уулзах үүрэг өгсөн. Би Нарантуяагийн шорон  оронд орсон тухай мэдээллийг мэдэхгүй байна. Эрүүл мэндийн хөгжлийн төв Төрийн захиргаа удирдлагын газарт харъяалагддаг юм билээ. Б.Нарантуяатай холбоотой гадаадын  сургалтад мэргэжлийн хүмүүсийн биш танил тал, ах дүү хамаатнаа явуулсан, эмчлэх эрхийн  лицензтэй холбоотой зэрэг олон гомдол ирсэн байгаа. Б.Нарантуяаг албан тушаалаас нь бүрэн чөлөөлнө” хэмээн ярьж байсан юм.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна