Харумафүжи Д.Бямбадоржид 500000 мянган иены торгууль ноогдуулжээ

2018/01/05
Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржид Тоттори мужийн шүүхээс 500000 мянган иены торгууль ноогдуулжээ.  Японы Тоттори мужийн шүүхээс Харумафүжиг нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, зодог тайлсан учир ийнхүү мөнгөн торгууль оногдуулсан байна. 

Мөн Сүмогийн холбооны Захирлуудын гүйцэтгэх зөвлөлөөс Таканохана оякатаг Японы Сүмогийн Холбооны захирлын суудлаас чөлөөлжээ. Түүний хувьд Тотторид болсон тойргийн барилдаан удирдаж байхдаа уг хэргийг нууж, сүмогийн холбоог үл тоомсордосон хэргээр огцруулжээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна