Сайд асан З.Баянсэлэнгийг ойрын хүрээллийн хүмүүсээ түрээсийн орон сууцанд оруулсан гэх үндэслэлээр шалгажээ

2018/01/25
АТГ-аас өнөөдөр сүүлийн үед тус газарт шалгагдаж буй томоохон хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан комиссар Т.Мөнхтунгалаг "Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Батбаярын мөрдөн шалгагдаж байсан хэрэг дээр нэмж шалгах хэрэг гарч ирсэн тул мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. МХЕГ-ын газар болон хэлтсийн дарга нарт холбогдох хэрэг шалгагдаж дуусаж байгаа ойрын хугацаанд прокурорт шилжүүлэхээр зэхэж байна” гэв.

Мөн “УИХ-ын гишүүн Гантулгад холбогдох хэргийг АТГ шалгаж байгаа мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Түүнээс байцаалт авсан. УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Төрийн ордонд болсон МАХН-ын хуралтай холбогдуулан шалгаж прокурорт шилжүүлсэн. БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгийг сайдаар ажиллаж байх хугацаандаа хамаарал бүхий этгээдүүдээ түрээсийн орон сууцанд оруулсан, бусдад давуу байдал олгосон эсэхийг тогтоох зорилгоор байцаалт мэдүүлэг авсан. Сошиалаар түрээсийн орон сууцанд амьдарч байгаа бүх хүмүүсийг шалгана гэсэн мэдээлэл гараад байна. Энэ худлаа мэдээлэл” гэлээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна