Зөвхөн хүнсний зүйлсийн хугацаа дуусдаг гэж боддог байсан уу? Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг, 10-20 жил гэртээ хадгалж, хэрэглэж буй зүйлс яг үнэндээ 2-3 жилийн настай байдаг гэвэл итгэх үү?
Амтлагчуудыг хоёр жил хадгалахад аюулгүй. Түүнээс цааш үүргээ гүйцэтгэж чадахаа больж, амт суларна.
Гүйлтийн спорт гутлаа 400 км гүйж, алхаж ашигласныхаа дараа хая. Харин бусад спортын /сагс, хөлбөмбөг г.м/ гутлуудыг 6 сар ашигласан бол хаяхыг зөвлөжээ.
Нарны гэрэл шууд тусгалгүй, хүйтэн сэрүүн, хуурай газар хадгалсан ч пакеттай цайнууд ердөө 6 сарын настай байдаг. 6 сараас удсан цайны навчнуудаас фермент ялгарч муудаж эхэлдэг.
Нарны хэт ягаан туяа нарны шилийг үргэлж гэмтээж байдаг. Ямар компанийн үйлдвэрлэсэн шил гэдгээсээ хамаарч нарны шилний ''амьдрах'' хугацаа өөр өөр байдаг ч хоёр жил тутамд нарны шилээ сольж байхад гэмгүй.
Бактериудын амьдрах таатай орон гэр болгох гээгүй бол шүдний сойзоо 3 сар тутамд сольж заншаарай. Шүдний оог задалснаасаа хойш нэг жилийн дотор ашиглавал зохистой.
Олон дахин угаах тусам алчуурын даавуу гэмтэж байдаг. Халуун усаар угаавал хоёр дахин хурдан муудна. Гар нүүрний, биеийн алчууруудыг гурван жил тутамд сольж, шинээр авч байгаарай.
Хэрвээ хагтахыг хүсээгүй бол самаа нэг жил ашигласныхаа дараа хаях хэрэгтэй. Мөн жил ашиглах хугацаандаа тогтмол угааж, цэвэрлэж байх нь зүйтэй юм.
Гоо сайхны багс, порлонуудыг тогтмол угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Багснууд 5 жил ашиглахад асуудалгүй бол порлонуудыг 6 сар тутамд шинээр авч байх хэрэгтэй.
Хөхний даруулга хоёр жил болоход л хэлбэрээ алдаж, сунаж эхэлдэг. Тиймээс хоёр жил тутамд шинэ даруулга авах хэрэгтэй.
Гэрийн шаахай зургаан сарын настай.
Доторх нь ямар материалаар хийгдсэнээс үл хамааран дэр 2-3 жилийн дотор хэлбэрээ алдаж, тоосны хачгуудын орон гэр болдог. Тиймээс дэрээ 2-3 жил тутамд сольж байх хэрэгтэй.
Хөнжил дэрнээс илүү урт настай. Хөнжлүүдийг 7 жил болоод хугацаа нь дуусдаг гэдэг. Сайн угааж, арчилбал 10 жил ашигласан ч болно.
Гудас хөнжилтэй адил 8-10 жилийн дараа мууддаг. Мөн 6 сар тутамд матрасыг нөгөө талаар нь эргүүлэн тавьж, байрыг нь сольж байвал зохилтой.
Гурилын мод бактер үржих хамгийн таатай газар. Тиймээс 3 жил тутамд сольж байгаарай.
Модон халбага, хэрэглэлүүдийг хоёр жил тутамд сольж заншаарай.
Аяга угаагч порлоныг хоёр 7 хоног тутамд солих шаардлагатай.
Ухаалаг утаснуудад хүртэл хугацаа нь дуусах өдөр ирдэг. 2-3 жил ашигласны дараа гацаж, алдаа зааж эхэлдэг аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна