Бидэнд хэр хэмжээний шатахуун байгаа вэ?

2018/01/27
Засгийн газраас шатахуунтай холбоотой асуудлаар сүүлийн үеийн мэдээлэл хүргэлээ.  2018 оны нэгдүгээр сарын 23-ны байдлаар шатахууны 39 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80-60 хоног, АИ-92 болон АИ-95 – 41 хоног, дизель түлш 38 хоног, онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна. Монгол Улс 2014 онд-1,3 сая тонн, 2015 онд – 1,2 сая тонн, 2016 онд – 1,2 сая тонн, 2017 онд – 1,5 сая тонн шатахуун импортоор авсан байна. Цаашид түлш жижиглэн худалдааг зах зээлийн үнэтэй уялдуулах, евро-5 шатахууны хэрэглээг нэмэгдүүлэх, газрын тосны үйлдвэр барих ажлыг эрчимжүүлнэ гэж Засгийн газар мэдэгдээд байна.
Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна