Хятадын эрдэмтэд урт сүүлт макака сармагчинг лабораторийн аргаар хувилж шинжлэх ухаанд тэсрэлт хийсэн нь дэлхийн эрдэмтдийг хүнийг хувилж, клон үүсгэх вий гэсэн айдаст автуулаад байна. Дэлхийн тэрбумтнууд өөрсдийгөө хувилж, үхэшгүй мөнх болох хүслийг энэхүү туршилт өдөөсөн гэж үзэж байгаа юм байна.
Сармагчингуудыг гаргаж авсан эрдэмтэд хүн төрөлхтний элдэв өвчнийг анагаах эм бэлдмэл, арга технологиудын туршилтыг хувилж гаргасан сармагчингууд дээрээ хийнэ хэмээн өөрсдийгөө өмгөөлсөн ч дэлхийн эрдэмтэд тэднийг буруу санаатнуудад сэдэл өгсөн мөн амьтанд харгис хандаж байна хэмээн буруутгаж буй ажээ.
Лондон хотын удамшил судлалын хүрээлэнгийн эрдэмтэд хүнийг хувилах туршилтад хориг тавихыг Засгийн Газраас шаардсан байна.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна