Өглөө бүрийг кофегүйгээр төсөөлөхийн аргагүй. Дэлхийн сая сая хүмүүс өдрийг аяга кофегоор эхлүүлдэг. Улс болгон өөр өөрийн гэсэн кофе чанах аргуудтай байдаг бөгөөд тэдний кофе бэлтгэх онцгой соёлын талаар хүргэе.
Вьетнам- Өндөгтэй кофе
Өндөгний шар, өтгөрүүлсэн сүү, элсэн чихэр, халуун кофе
Финланд- Лапланд кофе
Финландад үйлдвэрлэсэн эх орны бяслагийг аяганы ёроолд байрлуулж дээрээс нь халуун кофе хийнэ.
Итали- Эспрессо
Халбагаар нимбэгийг аяганы ёроолд тэгшилж байрлуулсны дараа дээрээс нь кофе хийнэ
Аргентин- Лагрима
Өтгөн кофе хэдэн дуслыг хийж дээрээс нь сүү хийнэ.
Испани- Бонбон кофе
Эспрессо кофен дээр өтгөрүүлсэн сүү нэмж хийнэ.
Морокко- Амталсан кофе
Гүнжидийн үр, хар перц, самрын нунтагтай кофе.
Хонг-Конг Цай-кофе
4 ширхэг хар цай, перц, өтгөрүүлсэн сүүтэй хольж хийдэг кофе маш хүчтэй сэргээгч болдог.
Грек- Фраппи
Мөхөөлдөс, өтгөрүүлсэн сүү, мөстэй кофе.
Герман- Фарисер
Гэр бүлээрээ цуглах үеэр насанд хүрэгчид согтууруулах ундааны төрлийн зүйлсийг нууж хэрэглэхийн тулд фарисерийг зохиожээ. Рум вискиг сүүн крем доор кофен дотор найруулж ''нуудаг.''
Турк- Сармистай кофе
Зөгийн бал, сармистай кофег зарим тохиолдолд ханиадны ''эм'' болгон хэрэглэдэг.
Ямайк- Жүржтэй кофе
Рум вискитэй хольсон кофег жүржээр даруулан уух нь Ямайкуудын хамгийн дуртай ундаа.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна