Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн заавал хэрэглэж байх хэрэгтэй хүнснүүд

2018/01/31
Хүний хүйснээс хамаараад тухайн нэг хүнсний бүтээгдэхүүн ялгаатай нөлөө үзүүлдэг юм байна. Тиймээс судлаачид эрчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн ба эмэгтэйчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн гэж ялгаж өгчээ.

Эрчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн

tomato male eating зурган илэрцүүд

Улаан лооль
Энэ хүнсний бүтээгдэхүүнийг манайхан “помьдор” гэж яриад сурчихсан байдаг. Улаан лоолинд ликопин нэртэй бодис ихээр агуулагддаг. Харин ликопин нь түрүү булчирхайг хэвийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй хэрэгтэй байдаг төдийгүй эрт хөгшрөх, хорт хавдраас сэргийлдэг ажээ.

red bell pepper зурган илэрцүүд

 Улаан чинжүү
Зүрхний хэвийн ажиллагаанд хэрэгтэй. Үүний дээр хоёр ширхэг чинжүүнд витамин С-ийн өдрийн тун агуулагдаж байдаг.

Холбоотой Зураг

Хар усан үзэм
Хар усан үзмэнд хөгшрөлтөөс сэргийлсэн, сэтгэл санаа ба бие махбодийг өөдрөг болгох нөлөөтэй бодисууд агуулагдаж байдаг.

male eating meat зурган илэрцүүд

Мах
Хүн хэрэгтэй холестерин нь махаар дамжин биед нэвтрээд тэндээ бэлгийн гормонуулдын суурь нь болж өгдөг. Тиймээс жинхнэнэ эрчүүд махыг хэрэглээнээсээ хасах гэж яардаггүй.

Холбоотой Зураг

Чангаанз ба үзэм
Тархины үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай. Өдөрт атгыг идээд байхад л хангалттай.

Харин самар, шошын төрлийн ургамлууд, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд зэрэг нь хүйс харгалзалгүйгээр хоолонд байх байх ёстой. Мөн өндөг, сүү хоёр нь уургийн эх үүсвэр болдог. Мөн чиндун жимс буюу оливийн тос, эсвэл цэвэрлэж тунгалагжуулаагүй наран цэцгийн тосыг хүйс харгалзалгүй хэрэглэж байх хэрэгтэй.

Эмэгтэйчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн

woman eating fish зурган илэрцүүд

Загас
Загас нь залуу нас, оюун ухааны сэргэлэн байдлыг хадгалахад заавал хэрэгтэй байдаг селен, фосфор, омега-3 тослог хүчил зэргийг агуулж байдаг.

oatmeal зурган илэрцүүд

Овъёосны чанамал
Овъёосны чанамал нь судсыг цэвэрлэх нөлөөтэй эслэгүүдийг агуулж байдаг. Үүнээс гадна залуу нас, арьс, судсыг бэхжүүлэх нөлөөтэй витамин Е агуулагддаг.

cabbage зурган илэрцүүд

Байцаа
Эслэг, фолийн хүчил, С витаминыг агуулж байдаг. Байцаа маш олон төрөл янз болохоор өөрт таалагдагийг нь сонгоод хэрэглэж болно. Мөн өвөлдөө өөрийн дарсан байцааг хэрэглэж байхад ер илүүдэхгүй.

woman and avocado зурган илэрцүүд

Авокадо
Үс, хумсны байдалд сайнаар нөлөөлдөг кали ба олон төрлийн витаминуудыг агуулж байдаг. Судсанд их тустай, даралтыг тогтворжуулдаг.

blueberry зурган илэрцүүд

Нэрс
Ер нь ямар ч жимс нь нүдний харааг тогтворжуулах, хөгшрөлтөөс сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг олон тооны амин дэм агуулж байдаг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна