Үхлийнхээ дараа гутал болон ''мөнхөрсөн'' алуурчин Том хамарт Жорж

2018/01/31

Жорж Парротыг Жорж Ворден, Жорж Манус, Том хошуут Жорж, Том хамарт Жорж зэрэг нэрээс гадна ''гэмт хэрэгтэн'' гэсэн нэр салахгүй дагасаар ирсэн. 19-р зууны хамгийн алдартай гэмт хэрэгтний үхэл түүний амьдралаас ч сонирхолтой. Цэцгийн сав, үнсний сав, шинжлэх ухааны туршилт, гутал болон ''мөнхөрсөн'' олон нэрт Жорж Парротыг түүхийг өгүүлье.

Галт тэрэгний дээрэм, морьны хулгай хийж явсан Паррот золгүй үхлээ өөртөө дуудсан юм.

1878 онд Паррот дээрмийн хамтрагчийн хамтаар Нэгдсэн улсын галт тэргийг дээрэмдэхээр отож байв. Гэтэл тэднийг мөрдөгч Роберт Видовфелд, Хенри Винсент нар хөөж Элк уулын ойр байрлах оромжинд нь олж очжээ. Тоогоор илүү байсан Парротынхон мөрдөгчдийг тонилгож, цогцсыг нь газар булаад зугтаж.

Паррот баригдалгүй хэдэн жил амьдарсан ч согтуудаа олон хүнтэй газар хийсэн ажлаа хүмүүст ''тайлагнаж'' явдаг задгай ам нь түүнийг байх ёстой газар уруу нь илгээжээ. Тэрээр согтуудаа хэдэн хүнийг яаж тамлан зовоож алснаа уушийн газрын эзэнд гайхуулчихсан байлаа.

Парротыг телефон утасны шонгоос дүүжилж алах явцад үхлийг харж зогссон үзэгчид дунд Жон Осборн хэмээх нэгэн эмч зогсож байв. Жон Паррот ийнхүү үхлийнхээ дараа ч мөнхрөх боломжтой болсон юм.

Осборн эмч Парротын цогцсоос сэжиглэн дөлөх хүмүүсээс тэс өөр байв. Тэрээр Парротын тархийг эрдэмтэн найздаа илгээж сэтгэц эмгэг судлалын шинжлэх ухааны туршилтад нь хандивлав.

Meet Big Nose George, The Wild West Outlaw Who Was Killed And Turned Into Shoes зурган илэрцүүд

15 настай туслахдаа Парротын гавлын ясыг бэлэглэв. Туслах Лилиан Хийт гавлын ясыг үнсний сав, хаалганы тээглүүр, цэцгийн сав болгож ашигласан гэдэг.

Meet Big Nose George, The Wild West Outlaw Who Was Killed And Turned Into Shoes зурган илэрцүүд

Осборн хороосон хүн бүрийнхээ арьсаар хувцас, эдлэл урладаг харгис алуурчин Эд Гейний замналыг ''үргэлжлүүлж'' Парротын арьсаар гутал хийлгэжээ.

Meet Big Nose George, The Wild West Outlaw Who Was Killed And Turned Into Shoes зурган илэрцүүд

''Би гуталчинд түүний хөхний толгойг гуталд шигтгээ болгон оруулж өгөөрэй гэж гуйсан ч тэр зөвшөөрөөгүй. Хэрвээ оруулсан бол хүн болгон намайг хүний арьсаар хийсэн гуталтайг мэдэх байлаа шүү дээ'' хэмээн Осборн ярьжээ.

Meet Big Nose George, The Wild West Outlaw Who Was Killed And Turned Into Shoes зурган илэрцүүд

Парротын арьсаар урласан баг, гутлыг одоо ч хадгалсаар байдаг бөгөөд Вьёмингийн Карбон Коунти музейд хадгалагддаг ажээ.

Meet Big Nose George, The Wild West Outlaw Who Was Killed And Turned Into Shoes зурган илэрцүүд

Амьд ахуй цагтаа олон хүнийг хэрцгийгээр хөнөөсөн эрийг үхсэнийх нь дараа ч хэрцгий тавилан угтаж байсан нь энэ буюу.

 

С.Тэргэл



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна