С.Жавхлан: Үр нь жаахан өмөлзөөд ганцаардаад жаахан хүртчихлээ... Өршөөгээрэй

2018/02/03
УИХ-ын сандал ширээг улаан, цэнхэрээр нь будна хэмээн гишүүдийг сандаргаад авсан УИХ-ын гишүүн Самандын Жавхлан 17 жилийн өмнө бурхны оронд очсон ижийгээ санагалзан, ганцаардаж буйгаа өөрийн цахим хуудаснаа дэлгэжээ. Тэрбээр УИХ-ын гишүүдийн задгай, завхай байдлыг шүүмжилж, тэмцсээр ганцаардаж буйгаа олон ч удаа хэлж байсан бол энэ удаа ижийгээ санан ганцаардаж буйгаа ийн илэрхийлжээ.

''2001.02.02 яг л энэ өдөр муу ижий минь хорвоогоос тэнгэртээ намайг, биднийгээ орхин одождээ, эвий дээ хөөрхий миний сайхан ижий...

Үнэн ганцаарддаг юм байна. Ээжээ

Хүү нь Монголоо заавал тань шигээ сайхан болгоно оо...

Барьсан зулын гэрэл хөрөгний тань өмнө гэрэлтэж байна.
Үр нь жаахан өмөлзөөд ганцаардаад жаахан хүртчихлээ... Өршөөгээрэй'' 

 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна