ЭЕШ-ын бүртгэл даваа гаригт эхэлнэ

2018/02/03
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх даваа гаригийн 09:00 цагаас орон даяар эхэлнэ.

Өнгөрсөн оноос эхлэн бүртгүүлэгчид цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон. Тэгвэл энэ жил ч мөн адил онлайнаар бүртгэх бөгөөд бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт орсон байна.

ЭЕШ-ын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 16-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Өнгөрсөн жилийн төгсөгчид дахин ЭЕШ-ын шалгалт өгөх бол энэ жилийн  бүртгэлд  хамаарах юм байна.

2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцахаар 40388 шалгуулагч бүртгүүлж  орон нутагт 22, нийслэлд 27 байранд шалгалтаа өгсөн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна