Кардашианы гэр бүлийн хамгийн бага охин Кайли Женнер үрийн зулай үнэрлэх нь тодорхой боллоо. Тэрбээр өнгөрсөн Ням гарагт томорсон гэдэснийхээ зургийг өөрийн цахим хуудаснаа байршуулсан бөгөөд үүгээрээ олон нийтийн эргэлзээ, төөрөгдлийг арилгасан гэхэд болно.
Бүхий л амьдралаа камерын өмнө өнгөрөөсөн түүнийг дэлхий дахин мэднэ. Харин тэрбээр амьдралынхаа ээж болох, хариуцлагатай чухал мөчийг камерын өмнө дэлгэрмээргүй санагдсан тул саяхныг хүртэл жирэмслэлтээ нууж, олон нийтэд зарлаагүй гэнэ. Кайлигийн найз залуу реппер Треви Скот ч аав болох гэж буй баярт явдлаа хэвлэлийнхнээс чамгүй удаан хугацаанд нууж чадсан эр.
Түүний эцэг ондоотой эгч Клое Кардашиан ч тун баяртай байгаа гэнэ. ''Дүүтэйгээ хамтдаа зургаа авахуулж, хамтдаа жирэмсэн байхыг төсөөлсөн ч үгүй. Чамаар бахархаж байна шүү, том ээж минь'' гэсэн тайлбартайгаар өөрсдийн зургаа инстаграм хуудсандаа нийтэлжээ.
Ямартай ч үргэлж олны хэл дагуулж явдаг 20-хон настай бяцхан Кайли ийнхүү ээж болох нь тодорхой боллоо.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна