Дуучин М.Нарантуяагийн үүсгэн байгуулсан "БэХи" ТББ-аас санаачлан зохион байгуулсан “Бяцхан уушги” аян хэрэгжиж эхэлсэн байна. Аяны хүрээнд эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 100 өрөөг 100 агаар цэвэршүүлэгчтэй болгох төлөвлөгөөтэй бөгөөд энэ ажлын эхлэл болгон ЭХЭМҮТ-ийн төрөх, нярайн тасаг, нярайн эмгэг судлал, дутуу нярайн тасаг, амьсгалын замын эмгэг судлалын нийт 5 тасгийн 50 өрөөнд 50 ширхэг XIAOMI брэндийн “Mi” агаар цэвэршүүлэгчийг хүлээлгэн өгчээ.
Энэ тухайгаа М.Нарантуяа, “Сайн үйлсийн аянг маань дэмжин ажилласан “Mi Mongolia” ХХК Xiaomi brand, "Дэсэрит" ОУБ, Швед дэх Монголын Залуучуудын Холбоо, Сувдаа эгчийн хамт олон найз нөхөд, "21000" реалити шоуг бүтээгч МН25 ТВ-н хамт олон тэр дундаа ялагч өөртөө, "Охь Бал Бурам" ХХК хамт олондоо баярлалаа. Энэ бүх амжилт бол зөвхөн миний баяр биш юм шүү.
Нийгмийн сайн сайхны төлөө, бяцхан үрсийн эрүүл мэндийн төлөө зүрх нь цохилж халуун сэтгэлээ зориулж байдаг хүн бүрийн баяр юм шүү. Цаашид Нарагийнхаа зохион байгуулах нийгмийн сайн сайхны төлөөх үйлсийг минь дэмжиж халуун сэтгэлээ сунгаж байгаарай гэж сайхан найзууд та бүхнээсээ чин сэтгэлийн угаас аминчлан хүсэх байна” хэмээн өөрийн фэйсбүүктээ бичжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна