Айрис Апфел : Сайхан хувцаслах ''ядаргаатай'' зүйл биш

2018/02/07
Загварын ертөнцийн амьд домог, өдгөө 100 насыг шүргэж яваа Айрис Апфелийн The Talks сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Загварт дүрэм гэж байдаг болов уу? Тод өнгөөр тоглодог гэх Айрис энэ талаар юу гэж боддог бол?

IRIS APFEL: “YOU CAN’T LEARN STYLE” зурган илэрцүүд

- Хатагтай Апфел, та хүн загварлаг байхын тулд зоригтой байх хэрэгтэй гэж боддог уу?

- Би хэзээ ч тийм зүйлсийн талаар бодож байгаагүй юм байна, гэхдээ магадгүй зориг хэрэгтэй байх. Гэхдээ өөрийгөө зоригтой үгүй эсэхдээ санаа зовох хэрэггүй. Загварын ертөнцийн ''цагдаа'' нар хаа нэгтэйгээс гарч ирээд чамайг зохисгүй хувцасласан хэргээр шоронд хийхгүй шүү дээ! Би тод өнгүүдэд дуртай, гэхдээ энэ нь би зөвхөн загварын бослого, хувьсгал гаргах гэж тод өнгө өмсдөг гэсэн үг биш. Зүгээр л дуртай учраас тод өнгийн хувцас өмсдөг. Тэгээд ч би ээж, эсвэл нөхөртөө таалагдахгүй хувцас өмсөөгүй л бол бусад хүмүүсийн бодол надад хамаагүй.

IRIS APFEL: “YOU CAN’T LEARN STYLE” зурган илэрцүүд

- Таныг ажаад байхад танд бага зэрэг биеэ даасан байдал хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ талаар та юу гэж боддог вэ?

- Тийм ээ, мэдээж надад хэрэгтэй. Гэхдээ би өөрийнхөө үргэлж шинэ зүйлийг санаачилж, туршиж, алдаа гаргаж явдаг залуу насныхаа занг өөрчлөхгүй. Өдөр бүхэн өөр зүйл тохиолддог. Би хийх гэж буй зүйлсээ огт төлөвлөдөггүй. Би бол туршигч, сониуч хүн. Байнга л шинэ зүйл туршиж байдаг. Хэрвээ надад тэр шинэ зүйл таалагдаж байвал дахиад л туршиж үзнэ. Би тийм л хүн.

IRIS APFEL: “YOU CAN’T LEARN STYLE” зурган илэрцүүд

- Тэгвэл өдөр бүхэн загварлаг хувцаслах танд ажлаа хийж буй мэт сэтгэгдэл төрүүлж байгаагүй юу?

- Үгүй, хэрвээ ажлаа хийж байгаа юм шиг санагддаг байсан бол би хэзээ ч хувцаслах гэж цаг зарцуулахгүй шүү дээ. Хүмүүс намайг зүгээр л загварлаг хувцас өмсөж, сайхан харагдахын тулд амьдардаг гэж боддог нь үнэхээр утгагүй. Би гэртээ, эсвэл чөлөөтэй хувцасламаар санагдсан үедээ зүгээр л хуучин жинс, сул цамц өмсчихдөг. Сайхан хувцаслах бол ''ядаргаатай'' зүйл биш.

IRIS APFEL: “YOU CAN’T LEARN STYLE” зурган илэрцүүд

- Би таныг хуучин жинс, сул цамцтайгаар төсөөлж чадахгүй байна. Таныг загварлаг бус хувцасласан байхыг чинь огт харж байгаагүй юм байна.

- Миний амьдралдаа баримталдаг гол зарчим бол үргэлж цэвэрхэн харагдах. Хүмүүс чамайг будаг нь халцарсан хумс, угаагаагүй тослогтсон үстэй харахыг хэзээ ч хүсэхгүй. Хувцаслах соёл ч үүнтэй адил. Хүн бүр сайхан хувцасласан хүнд дуртай байдаг. Би өдөр тутамдаа сайхан хувцаслахыг хичээдэг, харин гэртээ бол хуучин жийнсээ л өмсдөг.  /инээв/

IRIS APFEL: “YOU CAN’T LEARN STYLE” зурган илэрцүүд

- Орчин үеийн хүмүүс загварлаг хувцас өмсөх ''дон''-той болжээ. Биед эвтэйхэн биш ч бай, үнэтэй ч бай хамаагүй загвар хөөцөлдөх болсон хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

- Мэдээж загвар дагаж болно, гэхдээ аль нь илүү тохиромжтой байна гэдгийг харгалзаж үзэх хэрэгтэй. Театр очих гэж байж ''мода''-нд орсон биеийн тамирын хослол, репперүүдийнх шиг салбагар хувцас өмсөж болохгүй. Тайзан дээрх уран бүтээлчдийн шууд доромжилж буйгаас ялгаагүй шүү дээ. Мода гэдэг өөрөө харьцангуй ойлголт, тиймээс энэ асуудлыг хүмүүст өөрсдөд нь үлдээе.

IRIS APFEL: “YOU CAN’T LEARN STYLE” зурган илэрцүүд

- Тохиромжтой хувцаслана гэдэг нь нэг ёсондоо бусдыг хүндэлж буйн нэг хэлбэр гэж хэлэх үү?

- Мөн өөрийгөө хүндэлж буйн илрэл. Хэт задгай , хэт салбагар хувцаслах бол өөрийгөө хүндэлдэггүй хүний шинж. Хүн тарган болох тусмаа задгай хувцаслаж эхэлдэг гэж би боддог. Тарган хүмүүс аль болох битүү хувцаслах хэрэгтэй. Японд л гэхэд илүүдэл жинтэй байж болохгүй хэмээн хуулиар заасан байдаг. Илүүдэл жин бол өвчин гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

IRIS APFEL: “YOU CAN’T LEARN STYLE” зурган илэрцүүд

- Орчин үеийн загвар хүмүүсийн өдөр тутмын амьдралд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

- Миний бодлоор зарим хүмүүс өөрийнхөө хэн бэ, ямар зүйл сонирхдог гэдгийг сайн мэддэггүй. Тренд болж буй хувцсыг өмссөн л бол санаа нь амардаг хүмүүс бий. Гэхдээ хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, биеийн галбираас эхлээд сонирхдог зүйлс нь хүртэл өөр байдаг. Тиймээс тренд л болсон бол түүнийг өмсөнө гэж болохгүй. Чи загварлаг байхыг сурахгүй. Чи илүү сайхан хувцаслах, загварлаг харагдахыг сурч болно, гэхдээ загварыг сурахгүй. Хэрвээ загварлаг хувцаслах танд хэцүү санагдаж байвал зүгээр л орхичих. Хүссэнээрээ хувцасла. Сайхан хувцаслахаас илүүтэй жаргалтай байх замыг сонго гэж би үргэлж өөртөө хэлдэг.
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна