Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хилчид шөнийн цагаар хууль бусаар хил нэвтэрсэн БНХАУ-ын автомашинтай долоон иргэнийг илрүүлэн баривчилсан байна.
Тэдгээр иргэд шөнийн цагаар хууль бусаар ан хийж яваад төөрсөн байж болзошгүй аж. Алба хаагчид хил зөрчсөн хятад иргэдийг саатуулж байгаад энэ сарын 6-нд Хятадын талд хүлээлгэн өгчээ. Хил зөрчөгчдийг илрүүлсэн 3-4 хилчнийг үүргээ сайн биелүүлсэн хэмээн үзэж ХХЕГ-ын "Онц хилчин" тэмдгээр шагнахаар болжээ.
Ж.Батсайхан
Сэтгэгдэл бичигдээгүй байна