Хуурамч дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцвол жолооны эрхийг 3 сараар хасна

2018/02/12
Сар шинийн баярыг угтан автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байна.

Гэвч зарим иргэд хуурамч улсын дугаар ашиглан хөдөлгөөнд оролцсон зөрчил гарах болжээ. Хуурамч дугаар ашигласан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дах хэсэгт зааснаар хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг ЗЦА-наас анхааруулав. Уг заалтад "Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж, хүнийг тавин нэгж (50 мянга)-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгж (500 мянга)-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна