25-30 насны Итали залуучуудын 3% нь ажилгүй гэсэн судалгаа байдаг. Италийн хотуудад ажил олгогчдийн өгсөн зарын дагуу очиж, ажлын ярилцагад орон, тэнцэж ажилтай болно гэдэг тэдний хувьд алаан. Маш олон өрсөлдөгчтэйгээс гадна 7-10 цаг явж хүрэх газарт ажлын ярилцлагад орох шаардлага ч гардаг. Автобус унааны мөнгө, цагийн хуваарь гээд тэдэнд зохицуулах асуудал олон бий.
Рафаель Ди Сиено тэдний асуудлыг шийдэж ажил горилогчдын автобус ашиглалтад оруулжээ. Олон ч залуу Италичуудад урам зориг өгсөн, тустай үйл хэрэг явуулж буй түүний автобус шөнийн 00:00 цагаас хөдлөн өглөөний 7:30, 08:00-д ажлын ярилцлагад орох хүмүүсийг хэрэгтэй газар нь хүргэж өгдөг гэнэ. Доорх бичлэгт үзүүлж буй 2500 залуучуудын зөвхөн нэг нь л ажилд орно гээд бодоод үзэхээр гайхмаар байгаа биз.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна