Эрдэмтэд анх удаа атомын зургийг дарж чаджээ

17 цаг 39 минутын өмнө
Хими ба физикийн шинжлэх ухаанд химийн элементийг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсгийг атом гэж нэрлэдэг. Цаашид задрах боломжгүй хамгийн жижиг хэсэг болох атомыг энгийн нүдээр харах боломжгүй байдаг. Тиймээс ч эрдэмтэд атомын зургийг дарахыг эртнээс хүсдэг байжээ. 


Тэдний хүслийг сонссон мэт 2018 оны Инженер физикийн шинжлэх ухааны фото зургийн үзэсгэлэнд оролцсон Оксфордын их сургуулийн эрдэмтэн Девид Налинжер микроскоп, томруулдаг багажны тусламжгүйгээр харж болох атомын зургийг дарж нэгдүгээр байр эзэлжээ. Зургийн нэр Ион дотор түгжигдсэн атом.


Девид хоёр металл электродыг хоёр миллиметрийн зайд байрлуулж атомыг хөдөлгөөнгүй барьжээ. Үелэх системийн 109 элементээс тэрбээр стронтиумыг сонгож, атомыг нь харуулсан байна. Учир нь стронтиумд 38 протон байдаг бөгөөд энэ нь хэмжээний хувьд хамгийн тохиромжтой элемент ажээ.

Atom Zoomed

Зургийг дарах агшинд атомыг лазераар буудаж гэрэлтүүлсэн бөгөөд лазер нь атомын электронуудыг цэнэгжүүлэх үүргийг давхар гүйцэтгэсэн байна.

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна