АНУ-ын түүхэн дэх 45 ерөнхийлөгчийн 4 нь аллагад өртөж, амь насаа алдсан. Үүнээс харахад 11 ерөнхийлөгчийн нэг нь 4 жилийн хугацаат албаа дуусгалгүй аллагад өртөж болно гэсэн үг юм.
Абрам Линколиныг жүжиг үзэж байхад нь алуурчин Жон Вилкес Бүүт буудан хороосон , Жеймс Гарфилдыг Чарльз Гути нэрт этгээд хороосон зэрэг мэдээлэл нэгэнт олон нийтэд илт болсон. Эдгээр этгээдүүдээс гадна буудан хороох даалгавраа гүйцэтгэхэд нэгхэн алхмын зайд бүтэлгүйтсэн асар олон хүмүүс бий.
Ерөнхийлөгчийг улс төрийн зорилгоор, эсвэл зүгээр л галзуу оюун санаандаа хөтлөгдөж алах хүсэл өвөртлөх нь бий. Бүр утгагүй гэмээр ч шалтгаанууд байна. Үүний нэг нь хайртай бүсгүйдээ сайхан сэтгэгдэл төрүүлэхээр ерөнхийлөгч Рональд Ригенийг алахаар завдсан эр юм.
Аллага үйлдэхээр завдаад бүтэлгүйтсэн хүмүүсийн заримыг чин зоригтой ард иргэд, тагнуулын ажилчид зогсоосон бол заримыг нь ид шид, өөрсдийнх нь ухамсар зогсоосон гэнэ.
Өнөөдөр Зөв.мн ерөнхийлөгчийг хороох гээд бүтэлгүйтсэн хүмүүсийн ер бусын түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ.
Сем Бик
1974 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр ерөнхийлөгч асан Ричард Никсоны хувьд сүүлийх нь өдөр байж болох байлаа. Тэр өдөр Сем Бик онгоц барьцаалж, цагаан ордныг мөргөх амиа золиослон ерөнхийлөгчийг устгах төлөвлөгөөтэй байжээ. Азаар цагдаа нар энэхүү үйлдлийг нь даруй зогсоов. Сем бууж өгч, онгоцыг газардахаас өмнө өөрийгөө буудан хороосон гэдэг.
Сара Жен Мур
Жеральд Фордыг ерөнхийлөгч байх хугацаанд нь хороохоос завдсан хоёр дахь хүн бол Сара юм. 1975 оны есдүгээр сарын 22-ны өдөр ерөнхийлөгчрүү гал нээсэн ч оносонгүй, баригдаж бүтэлгүйтжээ.
Шеннон Ричардсон
Амьд үхдэлүүд, Цус сорогчдын өдрийн тэмдэглэл зэрэг кинонуудад туслах дүр бүтээсэн Шен 2013 онд ерөнхийлөгч асан Обама болон Нью Йорк хотын дарга Майкл Блумбергт хандан захиа явуулж, үүн дотроо хор нуусан байжээ. Шен нөхрөө энэ хэрэгт буруутгахыг хүсэж цагдаад мэдүүлэг өгсөн ч цагдаа түүнд хуурталгүй, 18 сар хорих ялаар шийтгэжээ.
Жон Хинкли Жр
Таксины жолооч кинонд тоглосон жүжигчин Жоди Фостерыг өөртөө татахын тулд ерөнхийлөгчийг алах ёстой гэсэн санаа түүний толгойд төржээ. Тэрбээр кинонд гүн донтсон этгээд байсан юм. Ингээд 1981 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Хилтон зочид буудлаас ерөнхийлөгчийг гарж ирмэгц 6 удаа гал нээж ерөнхийлөгчийг 3 хүний хамт бэртээж, ерөнхийлөгчийн нарийн бичгийн даргыг бүх насаараа тахир дутуу амьдрахад хүргэжээ.
Жон Шранк
Түүний зүүдэнд ерөнхийлөгч Виллиам Мкинлигийн сүнс ирж, ерөнхийлөгч асан Теодр Рузвелтийг алах хэрэгтэй хэмээн хэлсэн гэнэ. Ингээд Жон ерөнхийлөгч Рузвелтын ард түмэнтэй уулзахаар товлосон Гилпатрик зочид буудалд ирж, Рузвелтыг бууджээ. Гэсэн ч сум Рузвелтын энгэрийн халаасанд байсан төмөр шилний савыг онож, амийг нь аварсан байна.
Линет Фром
1975 оны есдүгээр сарын 50ны өдөр ерөнхийлөгч Жерард Фордыг Чарльз Менсоны гэр бүлийн гишүүн бараг л алах дөхжээ. Улаан даашинз өмссөн Линет бүсгүй ерөнхийлөгчрүү гал нээсэн ч буу нь эвдэрхий байж таарчээ. Линет хэтэрхий үзэн ядалт, хүчирхийлэх хүсэлд баригдсан хэмээн олон шийтгэл санал болгосон прокурор Двен Реизийг алимаар онож дургүйцлээ илэрхийлжээ. Аргагүй л ааштай бүсгүй юм даа.
Жюсеп Зангара
1933 оны хоёрдугаар сарын 15-нд Френклин Д.Рузвелтийг Жюсеп буудан хороохоор оролдсон ч онолгүй, өөр 5 хүнийг хороожээ. Үүн дотор Чикаго хотын дарга Антон Гермак багтсан бөгөөд тэрбээр үхэхийнхээ өмнө ''Намайг таны оронд оносонд би баяртай байна.'' гэсэн гэдэг.
Сэтгэгдэл бичигдээгүй байна