Д.Сугар Эрдэнэтийн асуудалд холбоотой нь тогтоогдвол 461 дүгээр хорих ангийн үүдэнд өөрөө очно гэв

2018/02/21
“Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалан зээл авсан гэх асуудал олон улсын Арбитрын гурван шатны шүүхээр хянагдаж, Монголын тал ялагдал хүлээсэн нь шуугиан тарьсан асуудлуудын нэг болоод байна.

Хэвлэлд мэдээлсэнчлэн “Жаст”-ын Ш.Батхүүд Эрдэнэтийг барьцаалан зээл олгохыг “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нарын хүмүүс зөвшөөрч гарын үсэг зурсан гэх. Харин Ч.Ганзориг, Д.Сугар нарын зүгээс гарын үсгийг хуурамчаар зурсан гэх тайлбар өгдөг ч Арбитрын шүүх дээр жинхэнэ гарын үсэг болох нь нотлогдсон юм.

Тэгвэл уг асуудлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, “Ийм байдалд хүргэхэд миний оролцоо, буруутай үйлдэл байхгүй. Лондонгийн олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр 357 хуудас материал байгаа. Тэнд миний нэр  ус байгааг та нар олвол бид хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад, 461 дүгээр хорих ангийн үүдэнд очно” хэмээгээд Ш.Батхүүгийн талаар “Тэр хүнийг таних, танихгүйн асуудал тийм чухал юм уу. Нүгэл буяны талаар жаахан ч гэсэн юм ойлгодог бол хичнээн хүн чирэгдүүлж байгаагаа, улс орноо яаж хохироож байгаагаа тэр хүн бодмоор юм. Уул нь өөрөө анхнаасаа л хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм. Өөрийнх нь гарын үсэгтэй тодорхойлолт ч бий. Ямар ч байсан би өөрийгөө холбоогүйг баттай мэдэж байна. Улс орноо ийм байдалд хүргэсэн хүн нь илүү дэлгэрэнгүй ярих байлгүй” гэх тайлбарыг Өдрийн сонинд өгчээ. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна