Нөхөр нь үргэлж таксины жолооч мэт төлбөр нэхэхээс нь залхсан бүсгүй салах өргөдөл гаргажээ

2018/02/22

Эмэгтэй хүний эрхийг хамгийн ихээр зөрчиж, хязгаарладаг улсуудын тоонд Лалын шашинтай улсууд зүй ёсоор ордог. 21-р зуунд эмэгтэйчүүдийг гэрийн тэжээвэр амьтантай адилтгаж үзэхээ больсон ч бусдаар байдал тийм ч их өөрчлөгдсөнгүй. Алл Баяан агентлаг Дубай хотын оршин суугч нэрээ нууцалсан эмэгтэй эр нөхөр нь хаа нэг тийш хүргэж өгөх бүртээ 100 еврогийн төлбөр ногдуулж байсан тул гэрлэлтээ цуцлуулахад хүрсэн талаар онцоллоо.

Нэрээ нууцалсан бүсгүй гэрийнхээ орлогын эх үүсвэрийг барьж, ажил хийдэг бол нөхөр нь ажилгүй, эхнэрээрээ тэжээлгэдэг байжээ. Бүсгүй өөрийн гэсэн унаагүй тул нөхрөөрөө хаа нэг тийшээ хүргүүлэхийг хүсэхэд нөхөр нь Найзуудтайгаа хамт байх үнэт цагийг минь үрсэн тул нөхөн төлбөр 100 еврогоо үргэлж нэхэх болж, энэ байдлыг нь тэвчиж чадаагүй бүсгүй гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргасан байна. Бүсгүйн ойр дотнын эх сурвалжуудын өгүүлснээр залуу орой болгон гадагшаа гарч, найзуудтайгаа уулздаг, тэднийгээ юу юунаас илүү эрхэмлэдэг гэнэ. 

Энэ хэрэг Туркэд нэгэн эмэгтэй нөхрөө унадаг дугуйндаа дурласан гэсэн шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгснөөс нэг өдрийн дараа гарсан юм. ''Дугуй болон тэдний хооронд эд зүйлсээ хайрлах хүний хайраас илүү зүйл байдаг. Би үүнийг тэвчиж чадахгүй'' хэмээн бүсгүй мэдээлсэн байдаг.

Эрчүүд минь өвдөж зовох, хөгшрөх үед үргэлж дэргэд чинь байх хайрт ханиасаа илүү донтсон зүйлсээ эрхэмлэж буруу замаар явж, хожим харамсах зүйлс хийхээ хэзээ больж, ухаарах вэ?

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна