Хүүхдүүдийг ''ангилалд оруулж'', ялгаварлахаа хэзээ болих вэ?

2018/02/22

Хүүхдүүдийг ''ялгаж ангилах'' үзэгдэл дэлхийн аль ч улсад арилаагүй л байна. Саяхан нэгэн эмэгтэй ''Монгол хувцаны өдөрт очсон хүү минь сайхан хувцаслаагүй, гоё дээлгүй учир гэртээ уйлж ирлээ'' хэмээн цахим ертөнцөд Монголчуудын хувцас хунар, бэл бэнчингээр бага насны хүүхдийг илтэд ялгаварласан хэргийн тухай бухимдлаа илэрхийлсэн бол дэлхийн нөгөө өнцөгт ч үүнтэй төстэй бухимдам тохиолдол гарчээ. 



Келли Кинселла бүсгүйн хоёр настай хүү Кийн эмчийн үзлэгт хамрагдаж, жингээ үзүүлтэл 16,4кг жинтэй, 90см өндөртэй болох нь тогтоогдож, эмч хүүг ''илүүдэл жинтэй, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй'' хэмээн оношложээ. 

Эмч хүүд 6 долоо хоногийн дасгал хийх хуваарь бичиж өгтөл Келли бүсгүй уурлаж, ''намайг болон хүүг минь гоочилж, хүүхдүүдийг ангилан ялгалаа'' хэмээжээ. ''Хүү минь булцгар гар, хөлтэй ч тэр илүүдэл жинтэй биш. Түүнд унжсан гэдэс ч байхгүй.'' гэжээ. Харин энэхүү эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулсан Манчестер хотын удирдлагуудын хэлж буйгаар үзлэг хүүхдүүдийг ангилж ялгах гэсэн бус, харин тэдний эрүүл мэндийн төлөө хийгдэж буй ажил тул эцэг эхчүүд бухимдахгүй байж, эмч нарын зөвлөгөөг дагахыг хүсжээ. 

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна