Таргийг тогтмол хэрэглэвэл нүүр өнгөлөг болж, шүд бэхэждэг

2018/02/22
Цагаан идээ нь хоол боловсруулахад чухал vvрэгтэй кальци, уургаар баялаг байдгаас гадна цөс өвчлөх vед ходоодны хvчил шvлтлэгийн баланс, хvчил ихдэх тал руу алдагдсаныг тэнцвэржvvлж өгдөг. Цөс өвчлөх шалтгаан нөхцөл нь удаан хугацаагаар архи уух, биед таарамжгvй идээ ундааг байнга хэрэглэх зэргээс хvний хоол боловсруулах шингээлтийн хэвийн зохицолдоо алдагдахаас vvсдэг байна. Өдөр бүр тараг хэрэглэвэл цөсөө эрүүлжүүлж чадна. 

Зөв иссэн өөрийн гэсэн өвөрмөц үнэр амттай  тараг нь судасны нялцгай эд өтгөрөхөөс сэргийлэх чадавхтай хөгшин залуу ямар ч хүнд тохиромжтой  ундаа юм. Тарагны сүүн хүчлийн бактериуд нь дараах сайн үр дүнд хүргэдэг байна. Жишээлбэл:
– Таргийг байнга уух нь холестеринийг бууруулж, ахимаг настай хүмүүсийн зүрх судасны өвчинд нэрвэгдэхээс сэргийлдэг.
– Тарагт бий болсон органик хүчил нь ходоодны шүүрэлд сэдэлт өгч гэдэсний хөдөлгөөнд тус дөхөм үзүүлдэг бөгөөд гэдсэнд байгаа хортой бактерийг арилгаж өтгөн хаталтаас сэргийлж чаддаг.
– Таргийг байнга уухад нүүр царай өнгөлөг болж, нүд гэрэлтэн, шүд бэхэждэг. Тарганд кальци элбэг агуулагдаж байдаг нь яс, шүдний бойжилтод ашигтай ба  тараган дахь амин дэм А, амин дэм В2 болон аминокислота нь нүд болон үсний эрүүл мэндэд ашигтай бөгөөд арьсыг цэвэр өнгөлөг болгодог байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна