Иргэн Б.Нарантуяагаас хүлцэл өчих нь

2018/02/23

Манай “Zuv.mn” сайтад 2017 оны 12 дугаар сарын 13-ний өдөр Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга асан Б.Нарантуяагийн тухай нийтлэгдсэн “Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяа авлигын хэрэгт холбогдсон уу” гарчигтай материалд манай сурвалжлагчийн мэдээлэл нягтлаагүй буруутай үйлдлээс үүдэн ташаа мэдээлэл нийтлэгдсэн байх тул иргэн Б.Нарантуяагаас хүлцэл өчин, уучлал хүсч байна.

Уг мэдээлэлд “Төрийн албан хаагчид авлигын хэрэгт холбогдсон дуулиан энэ удаа Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаар үргэлжилж байна. Б.Нарантуяа нь Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар ажилладаг бөгөөд түүнийг хуулийн байгууллага албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгажээ. Тодруулбал, Б.Нарантуяа нь Анагаахын их сургууль төгссөн оюутнуудад эмчлэх эрхийн лиценз олгохдоо 15 хүнээс их хэмжээний мөнгө авсан болох нь шалгалтын явцад тогтоогдсон гэнэ.

Авлигын хэрэгт сэжиглэгдэж буй Б.Нарантуяаг өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллага цагдан хориод байсан ч Г.Өсөхбаяр аварга хөөцөлдсөний эцэст батлан даалтад гаргаад байгаа талаар зарим хэвлэлд мэдээлжээ” гэх зэргээр баримтыг нягтлалгүй мэдээ нийтлэж иргэн Б.Нарантуяагийн ажил хэргийн нэр хүндэд халдсандаа уучлал эрэн, хүлцэл өчиж байгааг үүгээр мэдэгдэж байна.
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна