Амралтын өдрүүдээр цасан шуурга шуурах төлөвтэй байна

2018/02/24
Энэ амралтын өдрүүдэд нийслэл Улаанбаатар хот орчмоор цаг агаар харьцангуй тогтуун байх нь. Тухайлбал, өнөөдөр бага зэрэг үүлшинэ, цас орохгүй.  Салхи секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг, Сонгино орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна. Маргааш Улаанбаатарт шөнөдөө багавтар үүлтэй 17-19 градус хүйтэн, өдөртөө үүлшинэ,  4-6 градус хүйтэн байх нь. Харин орон нутгийн хувьд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй, зарим газраар цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар: 19,21-нд Хангайн уулархаг нутгаар,23,25-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 24-25нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. Ойрын 2 хоногтоо хүйтний эрч бага зэрэг чангарах ч цаашдаа суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 21-22нд нутгийн хойд хэсгээр, 23-нд шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 4 хоногтоо Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.   

Зүүн аймгуудын нутгаар: 19,21-нд нутгийн зүүн хэсгээр, 22,24-нд зарим газраар бага зэргийн цас орж, 22-нд салхи баруун хойноос 14-16 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 24-нөөс хүйтний эрч суларна.

Говийн аймгуудын нутгаар: 22,24-нд нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 22-нд зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 3 хоногтоо Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө 15-20 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна